Дэлхийн усны өдөр болон цаг уурчдын өдрийг тохиолдуулан “Газар доорх ус-үл харагдах усыг таниулъя-2022” сэдвээр ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ОНОЛ ПРАКТИКИЙН БАГА ХУРЛЫГ мэргэжлийн байгууллагууд болох Дархан-Ус суваг ХК, ХЕГСГЗахиргаа, БОАЖГазар, ХААИС-тай хамтран уламжлал ёсоор 6 дахь жилдээ зохион байгууллаа. Хуралд нийт 4 зочин илтгэл тавигдаж болон 12 илтгэл хэлэлцүүлэгдлээ.
Хурлын даргаар: Б.Уянга,
Шүүгчдийн бүрэлдэхүүнд: Зөвлөх профессор Доктор(Ph.D) Ж.АмгаланХЕГСГЗ-ны ахлах мэргэжилтэн Г.Оюунгэрэл БОАЖГ-ын мэргэжилтэн Я.Батбилэг нар ажиллалаа.
Шагналт байруудад дараах илтгэлүүд шалгарлаа. Үүнд:
Тэргүүн байр Илтгэгч: Б.Цогдэлгэр /ХЧАБИ-2/Удирдагч: Технологийн салбарын багш Д.Оюунбилэг, Г.Хишиг-Эрдэнэ /ШУТИС, ДаТС/Сэдэв: “Үйлдвэрийн хаягдал усыг химийн аргаар боловсруулах боломжийн судалгаа”
2-р байр Илтгэгч: Д.Алтанзул Удирдагч: Т.Байгальцэцэг /ХААИС/Сэдэв: “Орхон аймгийн ундны усны чанарыг үнэлэх”
3-р байр Илтгэгч: М.Чандмань-Эрдэнэ /ЦТТҮА 1А/ Удирдагч: Ж.Чимэгнэргүй /Дархан-Полтехникийн Коллеж/Сэдэв: “Усны хомсдол ба хэрэглээ”
Тусгай байр Илтгэгч: Э.Энхтуул /ХАСКИ-4/Удирдагч: Н.Эрдэнэбаяр /ШУТИС, ДаТС/Сэдэв: “Сумын төвийн одоо ашиглаж байгаа худгуудыг төвлөрсөн гүний ус хангамжид шилжүүлэх боломжийн судалгаа” сэдэвт илтгэлүүд тус тус шалгарч, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдав.
Мөн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зохион байгуулагдсан “Газрын доорх ус” сэдэвт гар зургийн уралдаанд ирүүлсэн сурагчдын бүтээлээр үзэсгэлэн гаргасан ба шилдэг эссэ бичлэгийн уралдааны тэргүүн
байрын шагналт Дархан сумын 15-р дунд сургуулийн 11в ангийн сурагч Л.Ууганчимэг зочин илтгэгчээр оролцов.
Судлаач-оюутан, эрдэмтэн-багш, хамтран ажилласан байгууллагууд, инженер техникийн ажилчиддаа цаашдын эрдэм судалгааны ажилд улам өндөр амжилт хүсье!
Хамтдаа мэдлэг тарьцгаая!
2022.04.04