2014-2015 оны хичээлийн жилийн хаврын улиралд ШУТИС-ийн хэмжээнд 159-н мэргэжлээр 2204 оюутан бакалавр, 31-н мэргэжлээр 60 оюутан мэргэжлийн диплом, 50-н мэргэжлээр 104 оюутан онцлох диплом, шилдэг төгсөгч 10, магистр 437 оюутан тус тус төгсөн гарлаа. Үүнээс Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулиас 159 бакалавр, 23 магистр, 18 мэргэжлийн диплом, ШУТИСийн “Шилдэг төгсөгч” 1 , “ОНЦЛОХ ДИПЛОМ”-той 6 оюутан тус тус төгсөж диплом, энгэрийн тэмдэгээ гардан авлаа. Төгсөлтийн үйл ажиллагааны үеэр Дархан-Уул аймгийн засаг дарга С.Насанбат, Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга С.Баясгалан, Дархан-Уул аймгийн Боловсрол соёлын газрын мэргэжилтэн Өсөхбаяр нар ирж нийт төгсөгчидөд баяр хүргэж, цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүслээ. Мөн нийт төгсөгчдөд баяр хүргэж 2014-2015 оны хичээлийн жилд докторын зэрэг хамгаалсан багш нарыг төлөөлөн СШУТ-ийн багш, дэд профессор С.Одончимэг Технологийн салбарын эрхлэгч доктор, дэд профессор Ж.Амгалан нар хүндэтгэл үзүүлэн үнэтэй сургаалиа захилаа.
…Зорьж байгаа амьдралаа бүтээж чадах эсэх нь таны эзэмшсэн мэргэжлийн мэдлэг, чадварын чанар чансаанаас шууд хамаарна.
ДаТС-ын захиргаа
]]>