Дархан хот байгуулагдсаны 61 жилийн ойг угтаж иргэдийн эрүүл, ая тухтай орчинг бүрдүүлэх зорилгоор 2022 оны 10-р сарын 8 буюу “Бямба” гаригийг бүх нийтийн их цэвэрлэгээний өдөр болгон зарласны дагуу ШУТИС ДаТС-ийн багш, оюутнууд уриалгыг дэмжин ажиллалаа.
Тус цэвэрлэгээнд 13 багш, ажилтан 72 оюутан 15-р багийн нутаг дэвсгэрт харьяалагдах ШУТИС-ийн уулзвараас Ховдын хороолол хүртэлх авто замын ойр орчмын (2 талаар) 50м талбайд цэвэрлэгээ хийж гүйцэтгэлээ.
Цэвэрлэгээнд идэвхтэй оролцсон Технологийн салбар, Эрчим хүч мэдээллийн технологийн салбар, Инженерчлэлийн салбар, Суурь шинжлэх ухааны тэнхимийн багш, ажилтан, эмч, оюутнууддаа талархал илэрхийлье!
Сургуулийн захиргаа
2022.10.08