2024-09-08
Chicago 12, Melborne City, USA

ЭЛСЭЛТ ЧУХАЛ ХОЛБООС TEAMS заавар

Online registration Links OCCUPATIONS

ЗАРЛАЛ МЭДЭЭ онцлох мэдээ

“ЭКО ШИЙДЭЛ” уралдааны удирдамж

✅️Нэг. ЗорилгоХүүхэд залуусын хог хаягдлын талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх, бүтээлч сэтгэхүйг хөгжүүлж шинэ шийдэл санааг илрүүлэх замаар хог хаягдлыг эх үүсвэр дээр нь бууруулах, ангилах, дахин ашиглах, дахин боловсруулах дадал хэвшлийг суулгах,эерэг хандлагыг дэмжин, түгээн дэлгэрүүлэхэд энэхүү уралдааны зорилго оршино.

✅️Хоёр. Аян зохион байгуулах хугацаа, хамрах хүрээ:2022.09.10 – 2022.10.01Дархан-Уул аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг ЕБС-иудын дунд, ахлах ангийн сурагчид, их, дээд болон мэргэжлийн сургуулиудын оюутнууд оролцох боломжтой.

✅️Гурав. Хамтран зохион байгуулагч байгууллагууд1. Дархан-уул аймгийн БОАЖГазар2. Дархан-Уул аймгийн ХААИС-ийн АЭБС3. Дархан-Уул аймгийн Боловсрол Шинжлэх ухааны Газар4. “Дархан Хүнс” ХК5. “Дархан Минж”ХХК6. “ЧБББА” ХХК7. “Дарханы гоёл-Ногоон ирээдүй” НҮТББ8. “БОЛОМЖ” Эко шоп

✅️Дөрөв.Уралдаанд оролцох журам:Уралдаанд ЕБС-иудын дунд, ахлах ангийн сурагчид, их, дээд болон мэргэжлийн сургуулиудын оюутан суралцагсад оролцох бөгөөд анги хамт олноороо буюу хэсэг бүлгээрээ баг болж оролцоно. Нэг сургуулиас хэдэн ч баг оролцож болно. Нэг баг хэдэн ч бүтээлээр оролцох боломжтой.Багууд нэртэй, багийн ахлагчтай байх бөгөөд шалгаруулалтаас 5 хоногийн өмнө зохион байгуулагчдад оролцох мэдүүлгээ утсаар өгсөн байна.

✅️Тав. Бүтээлийн агуулга, тавигдах шаардлага:1. Уралдаанд ирүүлэх бүтээл нь хаягдал буюу хэрэглээнээс үлдсэн гарсан дахивар материалаар хийсэн байна. Үүнд: бүх төрлийн шилэн лонх, хуванцар савнууд, бүх төрлийн бөглөө, хүнсний бүтээгдэхүүний лааз, CD, DVD, хаягдал төмөр, хаягдалдугуй, жимс, самрын яс, хаягдал цаас, даавуун материал гэх мэт2. Шинэлэг санаа, уран сэтгэмжийг тусгасан байх 3. Ахуйн болон гоёл чимэглэлд ашиглах боломжтой хүний хэрэгцээ хангахуйц, эрүүл ахуйн хувьд аюулгүй байх4. Хог хаягдлыг эх үүсвэр дээр бууруулах, дахин ашиглах, дахин боловсруулах, эко хэрэглээг эрхэмлэх зэрэг санааг бүтээлдээ шингээсэн байх5. Бүтээлдээ нэр өгч бүтээлийг урласан багийн нэр анги сургууль, холбоо барих дугаар зэрэг мэдээллийг нааж хаягжуулсан байх6. Уралдаанд ирүүлэх бүтээл нь 0.5*0,5м-ээс багагүй 1,5*1,5м-ээс ихгүй хэмжээтэй байна.

✅️Зургаа. Шалгаруулах журам2022.10.01-ний өдөр 12 цагаас Залуучууд театрийн өмнөх талбайд “ЭКО ШИЙДЭЛ” уралдааныг дүгнэх арга хэмжээ болох бөгөөд тус арга хэмжээний үеэр уралдаанд ирүүлсэн бүтээлүүдээр үзэсгэлэн худалдаа зохион байгуулж шилдэг бүтээлийг шалгаруулж шагналыг гардуулна.Зохион байгуулагчдын хамтарсан ажлын хэсэг өвөрмөц шинэ санаа, агуулга, бүтээлч байдал, хэрэглээ хангахуйц байх гэх мэт уралдаанд ирүүлэх бүтээлд тавьсан шалгуурыг хангасан байдлыг харгалзан 1,2,3-р байр эзлүүлж шагналыг гардуулна.

✅️Шагнал:

1-р байр өргөмжлөл, дурсгалын зүйл 1,000,000төг

2- р байр өргөмжлөл, дурсгалын зүйл 500,000 төг

3-р байр өргөмжлөл, дурсгалын зүйл 300,000 төг

✅️Уралдаанд идэвх санаачлагатай зохион байгуулалт сайтай оролцсон 1 сургуулийг шалгаруулж 200,000 төгрөгөөр шагнаж урамшуулна.

✅️ Мөн хог хаягдлыг дахин ашиглах, боловсруулах үйл ажиллагааг дэмжсэн, инновац шингэсэн бүтээлийг хөгжүүлэх, бизнес болгоход дэмжих үйлчилгээ үзүүлж хамтран ажиллана.

Зохион байгуулах комисс

https://research.psru.ac.th/image/journal/slot-deposit-dana
https://status-mobile-dev.telematics.toyota.com/link-gacor
http://draco.cs.wpi.edu/snpintool/tmp/uploads/slot-gacor
http://apollonis.frl.auth.gr/slot-gacor
http://rmc.math.tsu.ru/wp-includes/faq-slot-gacor
https://revistadeas.inah.gob.mx/publico/slot-gacor-deposit-pulsa-tanpa-potongan
https://culturas.inah.gob.mx/bocoran-slot-gacor/
https://melkite.org/wp-content/uploads/-/slot-hoki-dan-gacor/