“ГЭР БҮЛИЙН ҮНЭ ЦЭНЭ – ЁС ЗАНШИЛ” лекц боллоо.
Монгол ардын уламжлалт үгс дунд БИЕЭ ЗАСААД ГЭРЭЭ ЗАС, ГЭРЭЭ ЗАСААД ТӨРӨӨ ЗАС гэдэг үг байдаг. Энэхүү үгийн утга учир болсон Монгол хүн – Монголын бахархал байх зорилгын дор “СОЁЛЫН БҮТЭЭЛЧ САР”-ын эхний долоо хоног үргэлжилж байна.
Аймгийн Төв номын сангаас ШУТИС-ийн ДаТС-ийн номын сан, ГБХЗХГ-тай хамтран оюутан залуучуудад “Гэр бүлийн үнэ цэнэ – Ёс заншил” лекцийг хүргэж, эрэгтэй эмэгтэй хүмүүсийн үүрэг хариуцлага, гэр бүлийн гишүүдийн бие биенээ хүндэтгэх ёсон, анхаарч цээрлэх үг, зан заншлын талаар мэдээлэл өглөө.
Тус лекцийг “Жаргалант Дархан” ТББ-ын Тэргүүн, Гэр бүл судлаач Б.Дэмбэрэлмаа уншиж хүргэсэн ба мөн лекцийн үеэр Монгол уламжлалт арга ухаан, гэр бүлийн үнэ цэнэ, соёлын өвийн талаарх сэдэвчилсэн номын үзэсгэлэнг гаргав.