ДЭЛХИЙН ЧАНАРЫН-7 хоногийг тохиолдуулан 2022.11.04-ний өдөр “БАЙГУУЛЛАГА ДАХЬ БҮТЭЭМЖИЙН ОРЧИН ҮЕИЙН ЧИГ ХАНДЛАГА” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал амжилттай болж өндөрлөлөө.
Хурлыг ЗДТГ, Дархан-Уул аймаг дахь Стандарт хэмжилзүйн хэлтэс, ШУТИС Дархан-Уул аймаг дахь Технологийн сургууль Инженерчлэлийн салбар хамтран зохион байгуулсан.
Хуралд ЗОЧИН илтгэгчээр “Бүтээмж, инновацийн орчин үеийн чиг хандлага” сэдвээр ШУ-ны Доктор, профессор Л.Оюунцэцэг уригдан цахимаар оролцлоо. /ШУТИС, БУХС-ийн зөвлөх профессор/
Хуралд:
1-р байр “БАЙГУУЛЛАГЫН ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖИД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛИЙН ШИНЖИЛГЭЭ” сэдвээр Г.Эрдэндаваа /ТӨҮГ-ын бүтээмж, инновацийн мэргэжилтэн/, Т.Сүмжидмаа, ШУТИС, БуХС-ийн ахлах багш нарын хамтарсан илтгэл
2-р байр “ОЛОН УЛСЫН ҮНЭЛГЭЭНД ТУЛГУУРЛАН АЖИЛТНЫ ХАНДЛАГА, УР ЧАДВАРЫГ ТОДОРХОЙЛОХ АРГА ЗҮЙ” сэдвээр Ц.Булган, /МУИС-ийн Боловсрол сэтгэл судлалын докторант, Карьер хөгжлийн төвийн захирал/ Л.Отгончимэг /ШУТИС, ДаТС-ийн ИС-ын багш/ нарын хамтарсан илтгэл
3-р байр “ҮЙЛДВЭРИЙН ГАЗРЫН АЖИЛЛАГЧДЫН АЖЛААС ХАЛШРАХ ХАМ ШИНЖ БА БҮТЭЭМЖ” Ё.Мөнхтунгалаг Магистр /Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын стратеги хөгжлийн газрын бүтээмжийн мэргэжилтэн/, М.Заяа доктор /ШУТИС, БуХС-ийн дэд Профессор/Т.Сүмжидмаа доктор / ШУТИС, БуХС-ийн ахлах багш/ нарын хамтарсан илтгэлүүд тус тус шалгарлаа.
Хурлын үеэр менежментийн тогтолцоог үйл ажиллагаандаа нэвтрүүлэн, хамт олноо удирдан манлайлан ажиллаж, хэрэглэгчдийг чанартай, аюулгүй бүтээгдэхүүн, үйлчилгээгээр ханган ажиллаж байгаа “Энх уламжлал” эмнэлэгийн чанарын менежер Л.Даваадуламыг аймгийн ШИЛДЭГ ЧАНАРЫН МЕНЕЖЕРЭЭР, “Дархан меат фүүдс” ХХК-ийн хамт олныг ЧАНАРЫГ ЭРХЭМЛЭГЧ ХАМТ ОЛОН-оор шалгаруулан алдаршуулж, өргөмжлөл цом гардууллаа.
Арга хэмжээний үеэр олон улсын менежментийн тогтолцооны стандартыг нэвтрүүлсэн “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК, “Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК, “Онцгой байдлын газар”, “Нийгмийн даатгалын хэлтэс”, “АШУҮИС-ийн Дархан дахь Анаагах ухааны сургууль”, “Энх уламжлал” эмнэлэг, “ДСЦТСүлжээ” ХК зэрэг байгууллагууд менежментийн тогтолцоог хэрхэн нэвтрүүлсэн талаарх өөрсдийн туршлага, мэдээллээ хуваалцан, үзэсгэлэн гаргаж үйл ажиллагаагаа сурталчилахын зэрэгцээ “Чанарын аялал”-ыг зохион байгуулж, менежментийн тогтолцооны стандартыг нэвтрүүлэхээр зорин ажиллаж байгааг танилцуулсан үзэсгэлэн явагдлаа