2024-12-27
Chicago 12, Melborne City, USA

ЭЛСЭЛТ ЧУХАЛ ХОЛБООС TEAMS заавар

Online registration Links OCCUPATIONS

ЗАРЛАЛ МЭДЭЭ онцлох мэдээ ЭШ Инновацын холбогдолтой мэдээлэл

”Эрчим хүч, уул уурхайн салбарын мэдээлэл технологийн чиг хандлага-2022” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал амжилттай болж өндөрлөлөө

#ШУТИС_ДаТС-ийн Эрчим, хүч, мэдээллийн технологийн салбараас уламжлал болгон зохион байгуулдаг энэ удаагийн эрдэм шинжилгээний хурал нь “Эрчим хүч, уул уурхайн салбарын мэдээлэл технологийн чиг хандлага-2022” сэдвийн хүрээнд 2022.11.11-ний өдөр амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Хурлыг нээж:

  • ДаТС-ийн ЭХМТС-ын эрхлэгч доктор Б.Уянгасайхан,
  • ЭНБДарга Доктор, дэд профессор Д.Баясгалан,
  • ДУА-ийн эрчим хүчний зохицуулах зөвлөлийн дарга, Дархан Бурхантын зөвлөх инженерүүдийн холбоо ТББ-ын гүйцэтгэх захирал Ч.Батжаргал (МУ-ын зөвлөх инженер, Эрчим хүчний аудитор) үг хэллээ.

Шүүгчээр:

  • В.Даваажав (Дархан Бурхантын зөвлөх инженерүүдийн холбоо ТББ-ын гишүүн, МУ-ын зөвлөх инженер, МУ-ын аж үйлдвэрийн гавъяат ажилтан)
  • Ц.Өнөрмаа (Улаанбаатар, ДҮТ ТӨХХК-ийн, Зах зээл зохицуулалтын албаны дарга, доктор /Ph.D/)
  • Т.Өнөржаргал (Дарханы Төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ний Мэдээлэл Технологийн албаны дарга) нар ажилласан бол

Зочин илтгэгчээр:

  • Ц.Өнөрмаа (ДҮТ ТӨХХК, Зах зээл зохицуулалтын албаны дарга, Доктор /Ph.D/), Ц.Идэрмөнх (Мобинет ХХК-ийн орлогч дарга ),
  • А.Түмэнбаяр (ШУТИС ЭХС, ДИС-ын эрхлэгч, Доктор /Ph.D/) нар оролцож салбарын өнөөгийн байдал, цаашдын чиг хандлагаар олон сонирхолтой мэдээллийг өгч судлаачдад урам зориг өгч тус эрдэм шинжилгээний хурлыг эхлүүллээ.

Хуралд ДДЦС ТӨХК, ШУТИС-ийн харьяа Эрдэнэт Цогцолбор ДС, Этүгэн их сургууль, Нэмүүн инженер ХХК, Юнител ХХК, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Үндэсний геологийн алба, ШУТИС-н ГУУС, Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХК, ШУТИС-ЭХС, ШУТИС-ДаТС, ДТҮ ТӨХК, МСЭЛ ХХК, ЭДЦС ТӨХК зэрэг байгууллагын багш, эрдэмтэн судлаачид оролцож, танхим болон цахимаар нийт 17 илтгэл хэлэлцүүлэгдсэнээс

  1. Тэргүүн байр: Б.Очхүү (Төслийн менежер), Д.Амарсанаа (Нэмүүн инженер ХХК Захирал), Х.Идэр (ШУТИС-ийн ДаТС-ийн ЭХМТС-ын багш, магистр, МУ-ын зөвлөх инженер), А.Болор-Эрдэнэ (Нэмүүн инженер ХХК-ийн программист)
    Сэдэв: “Эрчим хүчний сүлжээнд ухаалаг удирдлагын систем нэвтрүүлэх”
  2. Дэд байр: Л.Оюунчимэг (ШУТИС, ДаТС-ийн ЭХМТС-ын багш, магистр), Г.Алимаа (ДДЦС ТӨХК-ий хими цехийн горимын инженер, магистр )
    Сэдэв: “Лабораторийн нөхцөлд цахилгаан химийн аргаар хөргөлтийн ус боловсруулсан туршилтын үр дүн”
  3. Гутгаар байр: Б.Амарбаатар (ДДЦС ТӨХК-ий инженерийн албаны ахлах инженер, магистрант)
    Сэдэв: “Зуухны нэмэлт ус боловсруулахад анионит шүүлтүүр ашигласан үр дүгийн харьцуулалтын судалгаа”
  4. Тусгай байр: Д.Амарсанаа (Нэмүүн инженер ХХК Захирал), Х.Идэр (ШУТИС, ДаТС-ийн ЭХМТС-ын багш, магистр, МУ-ын зөвлөх инженер), Ш.Хүрэлтогоо (МУ-ын гавьяат барилгачин), Б.Равдандорж (МУ-ын зөвлөх инженер), Д.Банзрагч (МУ-ын зөвлөх инженер)
    Сэдэв: “Эко халаалт” тусгай байр

Ханын илтгэлийн төрөлд:

  1. Г.Галбадрах (ШУТИС-ЭХС Магистрант, МСЭЛ ХХК Реле хамгаалалтын инженер), М.Баттулга (ШУТИС-ЭХС Ахлах багш Доктор, /Ph.D/)
    Сэдэв:”Дэд станцын алсын удирдлага, автоматжуулалт” сэдэвтэй судалгааны ажлаар тусгай байранд

тус тус шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнууллаа.


Хурлаар эрчим хүч, уул уурхайн салбарын хөгжилд мэдээлэл технологийн хэрэглээнд салшгүй холбоотой болж байгаа гэдэг нь уг хурлаар харагдсан. Иймд тус салбарын боловсон хүчин бэлтгэж байгаа манай сургуулийн хувьд IT программ хангамжийг эрчим хүчний үйлдвэр, уул уурхайн хөгжилтэй уялдуулж сургалтын хөтөлбөртөө тусгах ирээдүйн чиг хандлагыг тогтоосон гэж үзэж байна.

Ивээн тэтгэгчээр:

  • ДаТС-ийн захиргаа,
  • Гэрлийн хэмнэл ХХК,
  • Нэмүүн инженер ХХК,
  • Дархан Дулааны Станц ТӨХК,
  • Дархан Дулааны Сүлжээ ТӨХК,
  • Дарханы Бурхантын зөвлөх инженерүүдийн холбоо ТББ,
  • Дархан Сэлэнгийн Цахилгаан Түгээх Сүлжээ ХК,
  • Трансвест ХХК зэрэг байгууллагууд дэмжин хамтран ажилласан удирдлага, хамт олонд гүнээ талархсанаа илэрхийлье.

Хүндэтгэсэн: ШУТИС ДаТС-ийн ЭХМТС-ын хамт олон.

https://research.psru.ac.th/image/journal/slot-deposit-dana
https://status-mobile-dev.telematics.toyota.com/link-gacor
http://draco.cs.wpi.edu/snpintool/tmp/uploads/slot-gacor
http://apollonis.frl.auth.gr/slot-gacor
http://rmc.math.tsu.ru/wp-includes/faq-slot-gacor
https://revistadeas.inah.gob.mx/publico/slot-gacor-deposit-pulsa-tanpa-potongan
https://culturas.inah.gob.mx/bocoran-slot-gacor/
https://melkite.org/wp-content/uploads/-/slot-hoki-dan-gacor/