2024-12-27
Chicago 12, Melborne City, USA

ЭЛСЭЛТ ЧУХАЛ ХОЛБООС TEAMS заавар

Online registration Links OCCUPATIONS

МЭДЭЭ онцлох мэдээ

“Хэлний соёл, хэрэглээний асуудалд” эрдэм шинжилгээний бага хурлыг 5 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа.

Хэл шинжлэл, хэл-соёл, гадаад хэл заах арга зүйн чиглэлээр судалгаа хийдэг судлаач, эрдэмтдийн хамтын ажиллагааг дэмжих, харилцан туршлага судлах, хэл шинжлэлийн судалгааны ажлын явц, цаашдын чиг хандлагыг сурталчилан таниулах зорилготой эрдэм шинжилгээний бага хурлыг ШУА-ийн Хэл Зохиолын Хүрээлэн, ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн Суурь Шинжлэх Ухааны Тэнхимийн хамт олон хамтран 5 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа.

Энэ удаагийн хурлыг “Хэлний соёл, хэрэглээний асуудалд” сэдвийн доор зохион байгуулсан бөгөөд хурлын цар хүрээ жилээс жилд өсөн нэмэгдэж, оролцогчдын тоо төдийгүй, судалгааны ажлын чанар, хурлын ач холбогдол дээшилж буйг харуулах олон баримтын нэг бол АУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбарын эрдэмтэн нарийн бичгийн дарга Л.Нарантуяа, ШУТИС-ийн ДаТС-ийн ахлах багш Б.Ганболд, С.Одончимэг нар тус хурлаар судалгааны ажлаа хэлэлцүүлэн өсч, хөгжсөний үр дүнд хэл шинжлэлийн ухааны доктор (Ph.D)-ын зэргийг амжилттай хамгаалсан явдал юм.

Энэ удаагийн хурлын онцлог нь зөвхөн хэл, соёл, гадаад хэл заах арга зүйн хүрээнд гарч буй шинэ ойлголт, шийдлүүдийг гаргаад зогсоогүй, утга зохиолын салбарт гарч буй зарим шинэлэг асуудлыг дэвшүүлэн хэлэлцүүлсэнд оршино. Хурлын үеэр олон сонирхолтой илтгэлүүд хэлэлцэгдсэний дотор ШУА-ийн ХЗХ-ийн Хэлшинжлэлийн секторын эрхлэгч, доктор (Ph.D), дэд профессор О.Самбуудоржийн “Монголын хэлшинжлэлийн судалгааны өнөөгийн байдал ”, ахлах ажилтан, доктор (Ph.D) О.Шинэбаярын “Төлөөлөл, адилтгалын аргаар нэр томьёо бүтэх нь /Техник технологийн нэр томьёоны жишээн дээр/”, доктор (Ph.D) П.Пүрэвсүрэнгийн “Монгол хэлний цахим сангийн байгуулалт”, АУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбарын багш, докторант Д.Алтайхүүгийн “Хэл ба соёл: тэдгээрийн хоорондын харилцан хамаарлын асуудалд” илтгэл оролцогчдын сонирхлыг ихээхэн татаж байлаа.

Уг хурлыг зохион байгуулах ажлыг санаачлан эхлүүлж, үйл ажиллагааг нь дэмжин тусалж байдаг ШУА-ийн ХЗХ-ийн захирал, академич Л.Болд тэргүүтэй эрдэмтэн, судлаачдын хамт олон болон илтгэл тавьж хэлэлцүүлсэн, илтгэлээ ирүүлсэн нийт судлаач эрдэмтэн багш нар болон санхүүгийн дэмжлэг туслалцаа үзүүлсэн ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн Орчуулагч-инженерийн анхны төгсөгчдөдөө талархал илэрхийлье. 1 2

Зохион байгуулах комисс ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургууль

]]>

https://research.psru.ac.th/image/journal/slot-deposit-dana
https://status-mobile-dev.telematics.toyota.com/link-gacor
http://draco.cs.wpi.edu/snpintool/tmp/uploads/slot-gacor
http://apollonis.frl.auth.gr/slot-gacor
http://rmc.math.tsu.ru/wp-includes/faq-slot-gacor
https://revistadeas.inah.gob.mx/publico/slot-gacor-deposit-pulsa-tanpa-potongan
https://culturas.inah.gob.mx/bocoran-slot-gacor/
https://melkite.org/wp-content/uploads/-/slot-hoki-dan-gacor/