- Монгол Улсын Шинжлэх Ухааны академийн Философийн хүрээлэн
- “Соёх-Эрэн” ТББ
- Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн багш хөгжлийн баг хамтран“БАГШ МЭРГЭЖЛИЙН ЁС ЗҮЙН ТУЛГАМДСАН АСУУДАЛ”, “СУРГАЛТАНД СЭТГЭЛ ЗҮЙН АРГЫГ АШИГЛАСАН ТУРШЛАГА“ онол, арга зүйн сургалтыг амжилттай зохион байгууллаа.
Сургалтыг МУИС-ийн Шинжлэх Ухааны сургууль зөвлөх профессор, доктор Р.Дарьхүү, ШУА-ийн Философийн Хүрээлэн Ёс зүй, сэтгэл судлалын салбарын эрхлэгч доктор М.Анара нар удирдан чиглүүлж, багш нарын сонирхсон асуултанд хариулт өгч, санал солилцон, цаашид хамтран ажиллах саналтай байгаагаа илэрхийлсэн үр өгөөжтэй сургалт боллоо.