Дэлхийн жишгээр сурч, сэтгэж бүтээцгээе.                                                         Бид бүтээгч инженерүүдийг бэлтгэж байна.
Дэлхийн жишгээр сурч, сэтгэж бүтээцгээе.                                                         Бид бүтээгч инженерүүдийг бэлтгэж байна.

Онлайн бүртгэл
ЧУХАЛ ХОЛБООС


“Миний мэргэжил, хөгжлийн түлхүүр” сэдэвт улсын хэмжээний оюутны эрдэм шинжилгээний IV бага хурлын удирдамж

image_print

ШУТИС. МЕХАНИК, ТЭЭВРИЙН СУРГУУЛЬ Машин үйлдвэрлэлийн салбар, АСМЕ оюутны клуб

Ивээн тэтгэгч: Монторх ХХК

“Миний мэргэжил, хөгжлийн түлхүүр” сэдэвт улсын хэмжээний оюутны эрдэм шинжилгээний IV бага хурлын удирдамж

Зорилго: Эрдэс баялгаа түүхийгээр нь зөөж дуусахаас нь өмнө нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, гаднаас орж ирэх импортын хэмжээг бууруулах чиглэлд оюутан залуус та бид юу хийж байгааг мэдээлэх, сурталчлах Сэдвийн хамрах хүрээ: Хүдэр олборлох, боловсруулах үйлдвэрлэл, метал боловсруулах тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл, ашиглалт, метал судлал, түүний чанар стандартын судалгаа, ширээлт гагналтын технологийн чиглэлээр магистр болон бакалаврын оюутнууд судалгаа хийж  оролцоно. Хугацаа: Эрдэм шинжилгээний хурал 2015 оны 04-р сарын 17 нд 10:00 цагаас ШУТИС, Механик тээврийн сургуулийн Эрдмийн зөвлөлийн өрөөнд болно. Шагнал:
  • 1-р байр Өргөмжлөл, 400000 төг – 1 оюутан, удирдсан багш 100000 төг
  • 2-р байр Өргөмжлөл, 320000 төг – 1 оюутан, удирдсан багш 80000 төг
  • 3-р байр Өргөмжлөл, 240000 төг – 1 оюутан, удирдсан багш 60000 төг
  • 4-р байр Өргөмжлөл, 160000 төг – 1 оюутан, удирдсан багш 40000 төг
  • 5-р байр Өргөмжлөл, 80000 төг – 1 оюутан, удирдсан багш 20000 төг
Эрдэм шинжилгээний бүтээлд тавигдах шаардлага:
  • Удирдагч багштай байх
  • Шинэлэг санаа шинэ шийдэл
  • Судалгаа шинжилгээний арга зүйн ашиглалт
  • Ашигласан судалсан материал
  • Гаргасан дүгнэлт бодитой эсэх
  • Эрдэм шинжилгээний илтгэл бичих шаардлага хангасан эсэх
  • Илтгэх ур чадвар
Техникийн шаардлага:
  • Үсгийн фонт Arial 12, мөр хоорондын зай 1.5, цаасны хэмжээ А4, хуудасны тоо 4-6 нүүр байх,
  • Эрдэм шинжилгээний бүтээлийн нүүр хуудсанд илтгэлийн овог нэр, удирдагч багшийн овог нэр, сургууль, анги, холбоо барих утас, цахим хаяг бүхий мэдээллийг бичсэн байх,
  • Илтгэлийн материалыг файл хэлбэрээр javhaa79@yahoo.com, kh.gerelmaa@yahoo.com хаягаар 2015 оны 04-р сарын 14-ний 17:00 цагаас өмнө илгээх
Хурлын талаар  лавлах утас: 99158226, 99910099  ]]>