Олон улсын “Охидын эрхийг хамгаалах өдөр” НҮБ-ын Ерөнхий Асамбелей 2011 оны 12 дугаар сард жил бүрийг 10-р сарын 11-ний өдрийг “Олон Улсын Охидын Эрхийг хамгаалах өдөр” болгон тунхаглаж, охидын эрхийг зөрчиж буй асуудлуудад анхаарал хандуулахыг дэлхий нийтэд уриалсан байдаг.
Энэ жилийн 10-р сарын 11-ны өдрийг дэлхий нийтээр “Охидын манлайлал, сайн сайхан байдал” сэдэв дор тэмдэглэн өнгөрүүллээ. ШУТИС-ийн харьяа ДаТС-ийн Ерөнхий боловсролын ахлах сургууль нь 10, 11, 12-р ангийн бүх охиддоо “Охидын манлайлал, сайн сайхан байдал” сэдвийн хүрээнд сургалт зохион байгуулж, Сургалтын менежер, Боловрол судлаач Б.Мянган хөтлөн явууллаа.
Сургалтын гол агуулга нь “Би хэн бэ – өөрийгөө таних, өөрийн давуу талаа бий болгох гэж юу вэ, хэрхэн бий болгох вэ, Бусдыг мэдэрч ойлгох – бусдыг мэдэрч ойлгосоноор бидний ямар чадвар хөгжих вэ, цаашдаа нийгэмд үүсч болзошгүй эрсдлээс хэрхэн сэргийлж чадах вэ, Өсвөр насны харилцаа, үнэт зүйлс”-ийн тухай байсан ба “Бидний манлайлал – ирээдүйн сайн сайхан байдал” хэмээх уриаг дэвшүүллээ.
ДаТС-ийн харьяа Ерөнхий боловсролын Ахлах сургууль