ШУТИС ДаТС 2023.10.12-ны өдөр 12.00-14.00 цагийн хооронд Дархан-Уул аймгийн эрүүл мэндийн газар, нийгмийн эрүүл мэндийн төвөөс зохион байгуулсан “Эерэг хандлага-Эрүүл оюутан” алхалтын арга хэмжээнд ШУТИС ДаТС-ийн нийгэм, хүмүүнлэгийн ухааны багш Д.Дунгаамаа, Ж.Каламхас, эмч Б.Мягмар нар оюутан, сурагчдыг зохион байгуулан амжилттай оролцлоо.
Алхалт дараах маршрутаар явагдлаа. Үүнд:
Морин хуур цогцолбор—>Дүүжин гүүр —>Хүүхдийн парк->Теартын урд талбайд хүрээд өндөрлөлөө.
Дасгал хөдөлгөөн хийж эрүүл зан үйл, эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлснээр өвчлөлөөс урьдчилан сэргийлж, амьдралын чанар сайжирна хэмээн оюутнууддаа уриаллаа.