Дархан-Уул аймаг үүсгэн байгуулагдсаны 62 жилийн ойг тохиолдуулан ШУТИС ДаТС-ийн дотуур байрны оюутан залуучуудад амьдарч буй орон нутгийнхаа соёлын бахархалт өвтэй танилцан, хотоо хайрлах, эх оронч үзэл төлөвшүүлэх, өв соёл, үүх түүхээ хойч үедээ таниулан сурталчилах зорилгоор дараах үйл ажиллагааг зохион байгууллаа. Үүнд:
Дархан-Уул аймгийн түүх, соёлын өв сэдэвт лекцийг Дархан-Уул аймгийн музейн эрдэм шинжилгээний ажилтан Б.Уранцэцэг
“Дарханыг хэн сайн мэдэх вэ? АХА тэмцээнийг Багш Ж.Каламхас, Д.Дунгаамаа
Дархан-Уул аймгийн хөгжлийн үечлэлийг харуулсан түүхэн зургийн үзэсгэлэнг Ж.Каламхас, Д.Дунгаамаа, Дархан-Уул аймгийн музейн эрдэм шинжилгээний ажилтан Б.Уранцэцэг нар хамтран гаргалаа.
2023.10.16