ШУТИС ДаТС-ийн “Эх түүхээ эрхэмлэе” аянг зохион байгууллаа.
Монголчууд бидний хувьд тэгш түүхт ой, түүхэн тэмдэглэлт өдрүүд тохиож буй энэхүү онцлог жилд түүх, соёлоо сурталчлах зорилготой “Эх түүхээ эрхэмлэе” аяныг СШУТ-ийн нийгмийн ухааны багш нар уламжлал болгон явуулж, ДаТС-ийн профессор багш нар, оюутан залуус талархалтайгаар хүлээн авч, идэвхитэй оролцлоо.
“Эх түүхээ эрхэмлэе” 10 хоногийн аяныг дэмжин оролцсон ДаТС-ийн хамт олондоо сурлага, хөдөлмөр, урлаг, спортын өндөр амжилт, эрүүл энх, аз жаргалыг хүсье!
“Эх түүхээ эрхэмлэе” аяны богцоос 1
Эх түүхээ сурталчлах, эх түүхээрээ бахархах, хайрлах зүрх сэтгэл, эх оронч үзэл төлөвшүүлэх зорилготой “Үндэсний хувцасаараа гоёцгооё” уралдааныг ДаТС-ийн нийт багш, ажилтан, ажилчид, оюутан сурагчдын дунд амжилттай зохион байгуулснаас багш, ажилчдаас тэргүүн байранд Технологийн салбар, 2-р байранд Лицей ахлах сургууль, 3-р байранд Сургалтын алба, номын сан тус тус шалгарсан. Оюутан сурагчдаас тэргүүн байранд Болор-Од багштай 11а ангийн хамт олон, 2-р байранд Ган-Эрдэнэ багштай 10а ангийн хамт олон тус тус шалгарсан.
“Эх түүхээ эрхэмлэе” аяны богцоос 2
БНУ-ыг тунхагласан, Үндсэн хууль баталсны 99 жил, Чингис хааны мэндэлсний 861 жилийн ойд зориулан эх түүхээ сурталчлах, оюутан залууст эх түүхээрээ бахархах, хайрлах зүрх сэтгэл, эх оронч үзэл төлөвшүүлэх үүднээс Монголын түүхийн багш Д.Дунгаамаа “Эх түүхээ судлахын учир”, багш Ж.Каламхас “Харилцааны этикет” нар лекц уншсан нь оюутнуудын сэтгэлд нийцсэн сайхан ажил болсон.
“Эх түүхээ эрхэмлэе” аяны богцоос 3
“Эх түүхээ эрхэмлэе” аяны нээлтийн үйл ажиллагаанд оролцсон мөн түүх сонирхогч оюутнуудын дунд явагдсан “Монголын нууц товчоог хэн сайн мэдэх вэ?” АХА тэмцээнд оюун ухаан, мэдлэг чадвараа уралдуулан оролцсон нийт 108 оюутнуудаас тэргүүн байранд Н.Гантулга /ЦС-2/, А.Дарханцэцэг, 2-р байранд А.Дарханцэцэг /КПХ-1/, 3-р байрыг оюутан С.Анхбаяр /КПХ-1/, 4-р байрыг А.Жавхлан/КПХ-1/, 5-р байрыг О.Содончимэг /КПХ-1/ нар тус тус эзлэв.
“Эх түүхээ эрхэмлэе” аяны богцоос 4 ДаТС-ийн оюутан залуусын дуу хоолойг сонсох, үндэсний ухамсар, эх түүхийн бахархал, тэмүүллийн үзэл санааг төлөвшүүлэх зорилгоор явагдсан “Тусгаар тогнолын үнэ цэнэ” ба “Ондоошил” эссэ бичлэгийн уралдааныг амжилттай зохион байгуулалаа.
“Эх түүхээ эрхэмлэе” аяны богцоос 5
Лицей ахлах сурагчдын дунд ёс зүйтэй иргэн төлөвшүүлэх, амьдрал практикт мөрдөх, ёс зүйтэй иргэн төлөвшүүлэх, үнэнч шудрага байдлыг бэхжүүлэх зорилгоор ”Ёс суртахуунааараа манлайлцгаая” дэвжээ тэмцээнийг амжилттай зохион байгууллаа. Тэргүүн байранд 12б ангийн “Ирээдүйг эгшиглүүлнэ” баг, 2-р байранд 12а ангийн “Inside out” баг 2-р байранд тус тус шалгарсан.
“Эх түүхээ эрхэмлэе” аяны богцоос 6
Монгол бахархалын өдөр буюу Эзэн Чингис хааны мэндэлсний 861 жилийн ойд зориулан “Эх түүхээ эрхэмлэе” аяны хүрээнд бие хүний иргэнлэг чанарыг хөгжүүлэх зорилгоор хөгжөөнт буухиа тэмцээнийг ДаТС-ийн багш, ажилтан, ажилчдын дунд зохион байгуулснаас тэргүүн байранд Суурь шинжлэх ухааны тэнхим, 2-р байранд Сургалтын алба номын сан, 3-р байранд Инженерчлэлийн салбарын хамт олон тус тус шалгарлаа.