ШУТИС ДаТС-ийн 2023-2024 оны хичээлийн жилийн намрын улирлын 54 дэх удаагийн “Төгсөлтийн баяр”-ын ёслолын үйл ажиллагаа 2024 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр ёслол төгөлдөр зохион байгуулагдлаа.
Энэ удаагийн төгсөлтөөр бакалаврын зэрэгтэй 72, магистрын зэрэгтэй 31, нийт 103 оюутан төгссөнөөс ШУТИС-ийн шилдэг оюутан 1, онцлох дипломтой 3 оюутан диплом энгэрийн тэмдгээ гардаж авлаa.
ШУТИС-ийн ”Шилдэг төгсөгч”, “Онцлох диплом” Үйлдвэрлэлийн механикжуулалт мэргэжлээр С.ЭЛ-АМАН (GPA 3.68)
Иргэний ба үйлдвэрийн барилгын инженер мэргэжлээр “Онцлох диплом”-той Л.ТУНГАЛАГМАНДАХ (GPA 3.71)
Иргэний ба үйлдвэрийн барилгын инженер мэргэжлээр “Онцлох диплом”-той Б.БУЯНХИШИГ (GPA 3.64) нар тус тус суралцаж бакалаврын хөтөлбөрийг онцлох дипломоор сурлагын үр дүнгээ мялаалаа.
Төгсөлтийн ёслолын ажиллагаанд ДаТС-ийн эрдмийн зөвлөлийн гишүүд, төгсөгчид түүний эцэг эх, зочид төлөөлөгчид, эрдэмтэн багш нар оролцлоо.“Төгсөлтийн баяр”-ын ёслолын үйл ажиллагааг нээж ДаТС-ийн Захирал, доктор, дэд профессор Ц.Батбаатар, СЧА-ын дарга доктор Н.Одонтуяа нар нээж үг хэллээ. Мөн төгсөгчдийн эцэг, эхийн төлөөлөл хүндэтгэл үзүүлж төгсөгчдөдөө хандаж үнэ цэнэтэй сургамжаа хайрлалаа.
Барилгын материалын үйлдвэрлэлийн технологи мэргэжлийн магистрын ангийн төгсөгчид сургуульдаа бэлэг дурсгалын зүйл гардуулан өгсөнөөс гадна “Барилгын материал судлалын төв”-ийн өрөөг бүрэн тохижуулан хүлээлгэн өглөө.
Ёслолын үйл ажиллагааны төгсгөлд төгсөгч оюутнууд тангараг өргөж, малгай шидэлтийн баяраа хийж ёслолын үйл ажиллагаа амжилттай өндөрлөлөө.
Лайв холбоос 1: https://fb.watch/pFRXf-zIZQ/
Лайв холбоос 2: https://fb.watch/pFRZ9FUXIs/
Лайв холбоос 3: ttps://fb.watch/pFS2Do9LPf/
НИЙТ ТӨГСӨГЧДӨДӨӨ ЭРДМИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ