ШУТИС ДаТС-ийн харьяа Ерөнхий боловсролын ахлах сургууль (ЕБАС)-ийн сурагчид БНСУ-ын Чусон их сургуулийг зорилоо.
ДаТС-ийн харьяа ЕБАС-ийн 6 сурагч БНСУ-ын Чусон их сургуулийн урилгаар 14 хоногийн сургалт, соёлын хөтөлбөрт хамрагдаж байна.
2023-2024 оны хичээлийн жилээс эхлэн ШУТИС-ийн харьяа ЕБАС-тай хамтран Чусон их сургуулиас жил бүр зохион байгуулдаг энэхүү сургалт, соёлын хөтөлбөрт сурагчдаа хамруулахаар болж байна. Энэ жилийн үйл ажиллагаанд нийт 30 сурагч хамрагдаж байгаа ба тус хөтөлбөрт хамрагдсанаар хүүхдүүд ирээдүйн зорилгоо тодорхой болгох, олон найз нөхөдтэй болж гадаад улс орны соёлтой танилцах, бусадтай хамтран суралцах, амьдрах, бие даах чадвар нь дээшлэх, сурах идэвх сонирхол нь нэмэгдэж, өөрийгөө нээн хөгжүүлэх гэх мэт олон давуу талууд бий болохоос гадна, гадаад хэлний чадвараа дээшлүүлэх боломжтой юм. Цаашид сурагчдийн тоог нэмэгдүүлэн, олон сурагчийг хамруулах талаар ажиллах болно.
Хөтөлбөрийг зохион байгуулж буй ШУТИС-ийн Гадаад харилцаа, нийгмийн түншлэлийн албаны хамт олон, БУХС-ийн дэд профессор Б. Болормаа багш, ДаТС-ийн захирал доктор Ц.Батбаатар, ДаТС-ийн EБАС-ийн багш Ц.Болор-Од нарт талархал илэрхийлье.
Дархан-Уул аймаг дахь ШУТИС-ийн харьяа ахлах сургууль