2024-10-23
Chicago 12, Melborne City, USA

ЭЛСЭЛТ ЧУХАЛ ХОЛБООС TEAMS заавар

Online registration Links OCCUPATIONS

Uncategorized МЭДЭЭ

Монгол Улсад “Барилгын Материалын Технологи Инженер” мэргэжилтэн бэлтгэсний 60 жилийн ойн баяр амжилттай болж өндөрлөлөө.

Ойн хүндэтгэлийн арга хэмжээ 2024 оны 10-р сарын 18-19-ны өдрүүдэд ШУТИС-ийн ДаТС-ийн сургууль дээр амжилттай зохион байгуулагдлаа. Уг арга хэмжээнд үе үеийн профессор багш, ажилтан ажиллагсад, эрхэм хүндэт төгсөгчид, хамтын ажиллагаатай аж ахуйн нэгжийн хамт олон хүрэлцэн ирж оролцсонд талархал илэрхийлье.

Ойн хүрээнд “Барилгын материалын дэвшилтэт технологи” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болж, уг хуралд  хэлэлцэгдэж байгаа илтгэлүүд нь байгаль орчинд ээлтэй ногоон технологийг хөгжүүлэх тал руу чиглэсэн байсан нь онцлог байлаа.

Ойн баярын хурал дээр “БМТИ-60 жилийн түүхэн хөгжил, цаашдын чиг хандлага” -ын талаар профессор Ж.Амгалан илтгэл хэлэлцүүлсэн нь нэгэн жаранд Барилгын материалын салбарыг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг тодотгож, дурсамж сэргээсэн, бүтээн байгуулах сэдэл төрүүлсэн сайхан илтгэл болж чадлаа.

Ахмад багш док (Sc.D), проф Ц.Жадамбаа, док (Ph.D), проф С.Цэвэл нар төгсөгчдөд зориулж сэтгэлийн дурсамж үг хэлж, нийт төгсөгчдийг төлөөлж салбарын багш нартаа док (Ph.D) Б.Буянжаргал үг хэлж,  док (Ph.D), проф Ч.Дорлигсүрэн багш “Дурсамжийн хичээл” орлоо.

60 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээнд барилгын салбарын мэргэжлийн холбоодын удирдлагууд болох “Монголын Барилгын Материалын үйлдвэрлэгчдийн Холбоо”-ны дарга Г.Цэрмаа, “Монголын Бетоны Холбоо”-ны ерөнхийлөгч С.Ууганбаяр, “Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо”-ны ерөнхийлөгч Д.Ганзориг нар  хүрэлцэн ирж хүндэтгэл үзүүлсэнд талархал илэрхийлье.

Ойн үйл ажиллагааны үед ШУТИС-ийн хүндэт профессор док(Ph.D), проф Ч.Дэндэвдоржийн НЭРЭМЖИТ ТАНХИМ -ын нээлтийн үйл ажиллагаа явагдлаа.

Багш, оюутан бүгд л залуу халуун насандаа эргэж очсон  дурсамждаа хөглөгдсөн 2 өдөр өнгөрлөө.

Барилгын Материалын Технологи Инженер мэргэжлийн сургалтын материаллаг баазыг хөгжүүлэхэд хандив өргөсөн нийт төгсөгчид, хамтран ажилладаг аж ахуйн нэгжүүддээ Сургуулийн захиргаа, салбарын багш хамт олны зүгээс баярласан  сэтгэлийн талархал илэрхийлье.

ЭРХЭМ ХҮНДЭТ ТӨГСӨГЧИД та нарын маань барилгын салбарын бүтээн байгуулалтын их үйлсэд нь өндөр амжилт хүсье.

Төгсөгчид нь сургуулиараа бахархдаг

Сургууль нь төгсөгчдөөрөө алдаршина.

https://research.psru.ac.th/image/journal/slot-deposit-dana
https://status-mobile-dev.telematics.toyota.com/link-gacor
http://draco.cs.wpi.edu/snpintool/tmp/uploads/slot-gacor
http://apollonis.frl.auth.gr/slot-gacor
http://rmc.math.tsu.ru/wp-includes/faq-slot-gacor
https://revistadeas.inah.gob.mx/publico/slot-gacor-deposit-pulsa-tanpa-potongan
https://culturas.inah.gob.mx/bocoran-slot-gacor/
https://melkite.org/wp-content/uploads/-/slot-hoki-dan-gacor/