Энэ удаагийн хурлыг нээж ШУТИС ДаТС-ийн захирал док, дэд проф Ц.Батбаатар, ЭХМТС-ын эрхлэгч док Б.Уянгасайхан нар нээж үг хэллээ.
Зочин илтгэгчээр:
МУ-ын гавьяат багш, академич, ШУ-ны доктор, профессор С.Батмөнх (Sc.D)
ШУТИС-ийн ГУУС-ийн Доктор (Ph.D), дэд профессор П.Ариунболор
ШУТИС-ийн ЭХС-ийн ДИСалбарын эрхлэгч Доктор (Ph.D) Б.Баттөр
ШУТИС-ЭХС-ЦТСалбарын эрхлэгч Доктор (Ph.D), дэд профессор Бя.Бат-Эрдэнэ
УГАУниверситет д-р техн. наук, профессор ВЕЛИКАНОВ ВЛАДИМИР
СЕМЕНОВИЧ
ЦДҮС ТӨХК-ний ТБС-ын ерөнхий инженер, мэргэшсэн инженер М.Чулуунбаатар нар илтгэл хэлэлцүүллээ.
Үндсэн илтгэл 13, зочин илтгэл 6, ханын илтгэл 4 нийт 23 илтгэгч нар оролцож өөрсдийн судалгааны ажлаа танилцуулж тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцүүлэг өрнүүллээ.
Уламжлал болгон зохион байгуулдаг ээлжит хурлыг маань дэмжин ивээн тэтгэж ажилласан “ШАРЫН ГОЛ” ХК ; “ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР” ТӨХК-д баярласан талархсанаа илэрхийлье!
ХҮНДЭТГЭСЭН: ДаТС-ийн Эрчим хүч, мэдээллийн технологийн салбар
2024-10-25