#ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургууль АНУ-ын Төрийн департаментын Боловсрол, соёлын товчооноос хэрэгжүүлдэг Фулбрайтын Англи хэлний туслах багшийн (АХТБ) хөтөлбөрийн сонгон шалгаруулалтад 2 жил дараалан шалгарч англи хэлний туслах багшийн тусламжтайгаар англи хэлний сургалтыг соёлын ойлголттой уялдуулах, баяжуулах, мэргэжлийн чадвараа хөгжүүлэх, харилцан туршлага солилцох, хөгжих боломжуудаар хангагдан хамтран ажиллаж байна. Энэ хөтөлбөрийн хэрэгжилтийн явцтай танилцах, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцохоор тус сургуульд АНУ-ын Элчин сайдын яамны Олон нийттэй харилцах албаны Дарга н. Молик Вэркана, АНУ-ын Төрийн департаментын Зүүн Ази, Номхон далайн бүсийн асуудал эрхэлсэн товчооны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанд Монгол Улсыг хариуцсан ажилтан х. Гана Уошберн, АНУ-ын Төрийн департаментын Зүүн Ази, Номхон далайн бүсийн Соёлын зохицуулагч х. Лиза Венбрукс нар 2024 оны 11-р сарын 19 нд айлчиллаа.
МЭДЭЭ
ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургууль АНУ-ын Төрийн департаментын Боловсрол, соёлын товчооноос хэрэгжүүлдэг Фулбрайтын Англи хэлний туслах багшийн (АХТБ) хөтөлбөртөй хамтран ажиллаж байна.
- 2024-11-22
- 44 Views