“ДЭЛХИЙН ЧАНАРЫН ӨДӨР”-ийг тохиолдуулан Дархан-Уул аймгийн СХЗХэлтэс, #ШУТИС_ДаТС-ийн Инженерчлэлийн салбар хамтран “БҮТЭЭМЖ БА ИННОВАЦИ -2024” улсын эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурал танхим болон цахим хэлбэрээр 2024 оны 11-р сарын 22-ны өдөр төр, хувийн хэвшлийн байгууллагууд оролцсон хурал амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. ЭШОПБХ-аар нийт 19 илтгэл тавьж, хэлэлцүүлэг хийгдлээ.
Дархан-Уул аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтэс болон ШУТИС ДаТС хооронд сургалт болон академик судалгаанд хамтран ажиллах түншлэлийн санамж бичигт талууд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Эрдэм шинжилгээний хуралд зочин илтгэгчээр:
- “Лабораторийн эрсдэл, бүтээмж” сэдвээр Хүнс судлалын ухааны магистр, ШУТИС-ийн докторант, СХЗГ-ын Нийслэлийн лабораторийн дарга Д.Эрдэнэтуяа
- “Хичээлийн стандарт ба дижиталчлал” сэдвээр ШУТИС, Нээлттэй боловсролын төвийн дижитал суралцахуйн лабораторийн эрхлэгч Р.Найдандорж нар илтгэл тавилаа.
“БҮТЭЭМЖ БА ИННОВАЦИ -2024” улсын ЭШОПБХ-аар хэлэлцэгдсэн илтгэлүүдээс дараах эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг боловсруулан хийсэн судлаач багш, оюутнууд шалгарлаа.
Шилдэг судлаач:
- Тэргүүн байр “Сошиал медиа маркетингийн салбарт хиймэл оюун ухааны нөлөөлөл” илтгэл С.Алтанцоож /ШУТИС, Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн Инженерчлэлийн салбарын ахлах багш/
- Дэд байр “Дарханы ДЦС-ын үнсийг ашиглах боломж” илтгэл Х.Анхбаяр /ШУТИС, Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн Технологийн салбарын ахлах багш/
- Гутгаар байр “Risk assessment on the effects of dust concentration on climate change in some areas of govi desert” илтгэл Я.Батцэцэг (Доктор Ph.D) /ШУТИС, Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн Инженерчлэлийн салбарын дэд профессор/, Д.Амаржаргал (Доктор Ph.D) /ХААИС, Дархан-Уул аймаг дахь салбар сургуулийн Хүрээлэн буй орчин судлалын тэнхимийн дэд профессор/ нарын илтгэлүүд тус тус шалгарлаа.
Шилдэг оюутан:
- Тэргүүн байр “Хүчний трансформатор дээрх цахилгаан эрчим хүчний алдагдлыг бууруулах боломжийн судалгаа” илтгэл Г.Сарнай, Б.Түвшинтөгс, М.Очирхуяг, П.Амужин, Ч.Отгончимэг, Ш.Сансарсайхан /Орхон аймаг, ШУТИС-ийн харьяа Ш.Отгонбилэгийн нэрэмжит “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль/
- Дэд байр “Төмрийн хаягдал шаарыг асфальтбетонд ашиглах боломжийн судалгаа” илтгэл У.Авирмэд, Б.Энэрэл, М.Нямбат, У.Сэвжид /ШУТИС, Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн Инженерчлэлийн салбарын оюутан/
- Гутгаар байр “Давс цацах төхөөрөмж” илтгэл Н.Нармандах, С.Пүрэвбаатар, М.Нарансолонго /ШУТИС, Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн Инженерчлэлийн салбарын оюутан/ илтгэлүүд тус тус шалгарлаа.
Хурлыг зохион байгуулахад хөрөнгө санхүү, эд материал, оюуны хөрөнгө оруулалт хийсэн Дархан-Уул аймгийн ЗДТГ, СХЗГ болон Дархан Меат фүүдс ХХК хамт болон бусад хамтран ажиллагч хувь хүн, ААНБ-ууддаа ТАЛАРХАЛ илэрхийлье.
ЭШОПБХ-д судалгааны ажлаа ирүүлж, амжилттай оролцсон нийтхүндэт зочид, зочин илтгэгч, ААНБ-ын төлөөлөл, шүүгч эрдэмтэн судлаач болон оюутнууддаа талархал илэрхийлж, эрдмийн их үйлст нь амжилтын дээдийг хүсье.