ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуульд Хүнсний салбарт мэргэжилтэн бэлтгэсний 30 жилийн ойг 2024 оны 11-р сарын 08 ны өдөр ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ. Ийнхүү түүхт ойн арга хэмжээнд үе үеийн эрдэмтэн багш нар, ажилтнууд, эрхэм төгсөгчид хүрэлцэн ирж хамтдаа дурсамж дүүрэн нэг өдрийг тэмдэглэлээ.
1994 онд Хүнсний үйлдвэрийн машин аппарат, Хүнс үйлдвэрлэлийн технологи инженер, Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний технологи инженер мэргэжлээр анхны элсэлтээ 50 оюутантай авч амжилттай сурган төгсгөсөн юм. Мөн энэ хугацаанд Хүнс үйлдвэрлэлийн технологи, эрүүл ахуй, Хүнсний чанар, аюулгүй байдал мэргэжлээр элсэлт авч мэргэжилтэн бэлтгэсэн болно.
30 жилийн хугацаанд дээрх мэргэжлүүдээр нийт 1000 гаруй мэргэжилтэн бэлтгэж, манай төгсөгчид эх орныхоо өнцөг булан бүрт үр бүтээлтэй, амжилттай ажиллаж байна.
Ойн хүрээнд “Хүнсний чанар, дэвшилтэт технологи” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж профессор, судлаач багш нарын болон төрийн албан хаагч, бизнес эрхэлж буй төгсөгчдийн сонирхолтой илтгэлүүдийг хэлэлцүүлэв.
Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн Хүнсний салбарт ажиллаж байсан үе үеийн багш, ажилтнууд болон төгсөгчдийнхөө хандиваар тус салбарыг үүсгэн байгуулагч, ДаТС-ийн нэгэн үеийн захирал байсан Доктор, профессор Л.Мянганбуугийн нэрэмжит танхимыг байгуулж, одоо ажиллаж байгаа багш нарын сургалтын техник хэрэгслийг бүрэн шинэчилсэн хөрөнгө оруулалт хийгдлээ.
Энэ ойн арга хэмжээ нь сургууль-төгсөгчдийн эргэх холбоог сайжруулж, бэхжүүлсэн сайхан үйл ажиллагаа боллоо.
Ойн арга хэмжээнд хүрэлцэн ирсэн та бүхэнд эрүүл энх, амжилт бүтээл, сайн сайхныг хүсье.