#ШУТИС_ДаТС-ийн Эрчим хүч, мэдээллийн технологийн салбарын “Программ хангамжийн инженерчлэл” хөтөлбөрийг сурталчлах, ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын мэргэжил сонголтод туслах, оюутны программ хангамжийн инженерчлэлийн систем хөгжүүлэлтийн бүтээлийг ажил олгогч нарт танилцуулж, хамтын ажиллагааг өргөжүүлэх, төгсөх курсын оюутнуудыг ажлын байранд зуучлах зорилготой үйл ажиллагааг 2024 оны 12 сарын 4-нд амжилттай зохион байгууллаа.
Уг арга хэмжээний хүрээнд ПХ-4 мэргэжлийн 36 оюутан, ПХ-3 ангийн 24 оюутан өөрийн бүтээлээрээ үзэсгэлэн гаргаж сонирхож буй хүмүүст тайлбарлаж, хамтран ажиллах боломжийг бүрдүүллээ.
Оюутны бүтээлийг #ШУТИС_ДаТС-ийн нийт багш, оюутнууд, ДаТС-ийн ЕБ-ийн ахлах сургуулийн сурагчид, Дархан-Уул аймгийн 4-р сургууль, Дархан өргөө политехникийн коллеж, 1-р сургууль, 18-р сургуулийн сурагчид, Дархан Дулааны Цахилгаан станцын инженерүүд үзэж танилцаж, санал солилцлоо.