#ШУТИС_ДаТС Зарлан мэдээлэх дуут дохиогоор ажиллалаа.
Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339, 340 дүгээр тогтоолоор батлагдсан “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”, “Гамшгийн үеийн дайчилгаа, нүүлгэн шилжүүлэх” журамд заасны дагуу жил бүрийн 3 дугаар сарын 4 дэх долоо хоногийн пүрэв гарагийн 16:00 цагт улс орон даяар “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургууль”-ийг хийдэг уламжлалтай.
Энэ дагуу Онцгой байдлын газраас өнөөдөр 16:00 цагт улс орон даяар гамшгийн зарлан мэдээллийн дуут дохиог дуугаргаж, сургалт явуулж, дадлага сургуулалтыг хийсэн ба үүнд #ШУТИС_ДаТС-ийн багш, ажилтан, ажилчид болон нийт оюутнууд дуут дохиогоор хичээлийн байрыг орхин гарч 3 байршилын цуглах цэгт цугларлаа.
Энэ үйл ажиллагаа нь газар хөдлөлтийн гамшгийн аюул тулгарсан үед бэлэн байдлыг хангуулах, иргэдийг гамшгийн аюулын тухай зарлан мэдээлэх дохиогоор ажиллуулж сургах ач холбогдолтой юм.














