2025-11-09
Chicago 12, Melborne City, USA

ЭЛСЭЛТ ЧУХАЛ ХОЛБООС TEAMS заавар

Online registration Links OCCUPATIONS

МЭДЭЭ

“БҮТЭЭМЖ БА ИННОВАЦ -2025” УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ОНОЛ ПРАКТИКИЙН БАГА ХУРАЛ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.

“ДЭЛХИЙН ЧАНАРЫН ӨДӨР”-ийг тохиолдуулан Дархан-Уул аймгийн СХЗХэлтэс, #ШУТИС_ДаТС-ийн Инженерчлэлийн тэнхим хамтран “БҮТЭЭМЖ БА ИННОВАЦИ -2025” улсын эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурал 2025 оны 11-р сарын 07-08-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

“БҮТЭЭМЖ БА ИННОВАЦ -2025” улсын эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурал нь хоёр хэсгээс бүрдэн зохион байгуулагдсан. Үүнд:

1. Дэлхийн чанарын 7 хоногийн хүрээнд “ЧАНАР ӨӨРӨӨР СЭТГЭ” уриан дор “Төвийн бүсийн чанарын зөвлөгөөн” хэлэлцүүлэг 2025.11.06-ны 14:00 цагт Дархан-Уул аймгийн засаг даргын тамгын газрын хурлын танхимд амжилттай зохион байгуулагдаж, өндөрлөлөө. ЗӨВЛӨГӨӨНД:

”Хиймэл оюун ухаан ба чанарын шинэ боломжууд: Орон нутгийн хөгжилд ухаалаг шийдэл нэвтрүүлэх нь” сэдэвт илтгэлийг Төв Азийн бүсийн Google дэх дата ялгалтын инженер, Эмбер хиймэл оюуны үүсгэн байгуулагч С.Батцэнгэл

Илтгэл 1:Стандарт, хэмжилзүйн газрын Стандартчилал, тохирлын үнэлгээний бодлогын газрын дарга Г.Тулгаа-“Стандарчиллын үйл ажиллагаанд хиймэл оюун ухааны оролцоо”

Илтгэл 2: Төв Азийн бүсийн Google дэх дата ялгалтын инженер, Эмбер хиймэл оюуны үүсгэн байгуулагч С.Батцэнгэл-“Хиймэл оюун: Алдаа, туршилт, сайжруулалтыг AI-тай хамт шинэ өнцгөөс харах нь”

Илтгэл 3: ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн Инженерчлэлийн тэнхимийн эрхлэгч Я.Батцэцэг /Доктор(Ph.D), дэд проф/- “Их сургуулийн сургалтын хөтөлбөрт дижитал технологийг хэрэглэх хэрэгцээ шаардлага” сэдвээр тус тус хэлэлцүүллээ.

2. “БҮТЭЭМЖ БА ИННОВАЦ -2025” улсын эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурал 2025.11.07-нд ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургууль дээр зохион байгуулагдлаа. ЭШОПБХ-аар нийт 14 илтгэл тавьж, хэлэлцүүлэг хийгдлээ.

Эрдэм шинжилгээний хуралд зочин илтгэгчээр:

• Монгол Улсын Кибер аюулгүй байдал- Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх Зэвсэгт хүчний төвийн хэсгийн дарга, ахмад Б.Өсөхбаяр

• “Их сургуулийн сургалтын хөтөлбөрт дижитал технологийг хэрэглэх хэрэгцээ шаардлага” сэдвээр ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн Инженерчлэлийн тэнхимийн эрхлэгч Я.Батцэцэг нар оролцов.

“БҮТЭЭМЖ БА ИННОВАЦИ -2025” улсын ЭШОПБХ-аар хэлэлцэгдсэн илтгэлүүдээс дараах эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг боловсруулан хийсэн судлаач багш, оюутнууд шалгарлаа.

Шилдэг судлаач:

• Тэргүүн байр “Стандарт ба Аж үйлдвэрлэлийн үндэс”

Ж.Өлзийбадрах (Ph.D) /ДТҮ ХХК-ийн хөгжлийн хэлтсийн ахлах металлургич /

• Дэд байр “Эрчим хүчний салбарын арилжааны үйл ажиллагаанд блокчейн технологи ашиглах нь” С.Батбаатар /ДСЦТС ХК-ийн борлуулалтын бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга/

• Гутгаар байр “Хаягдал дугуй ашиглан ганг нүүрстөрөгчжүүлэх технологийн судалгаа”

Г.Ундармаа /Гангийн үйлдвэрийн ерөнхий инженер/ нарын илтгэлүүд тус тус шалгарлаа.

Шилдэг оюутан:

• Тэргүүн байр “AI chatbot-ийн хэрэглэгчийн харилцаанд үзүүлэх нөлөө”

О.Энхжин /ШУТИС, Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн Инженерчлэлийн тэнхимийн оюутан/

• Дэд байр “Эрдэнэт үйлдвэрт ашиглагдах бутлуурын хийцийн судалгаа”

М.Сэргэлэн, М.Мөнхмандах /ШУТИС, Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн Инженерчлэлийн тэнхимийн оюутан/

• Гутгаар байр “Оюутнуудын цахим ур чадварын өнөөгийн байдлын судалгаа”

Г.Номунаа / ХААИС-ийн Дархан-Уул аймаг дахь Агроэкологи, бизнесийн сургуулийн оюутан/ илтгэлүүд тус тус шалгарлаа.

Хурлыг зохион байгуулахад хөрөнгө санхүү, эд материал, оюуны хөрөнгө оруулалт хийсэн Дархан-Уул аймгийн СХЗГ, Дархан-Уул аймгийн Цахим шилжилт, үйлчилгээний хэлтэс, ДСЦТС ХК, Голомт банк, Капитрон банк, болон бусад хамтран ажиллагч хувь хүн, ААНБ-ууддаа ТАЛАРХАЛ илэрхийлье.

ЭШОПБХ-д судалгааны ажлаа ирүүлж, амжилттай оролцсон нийт хүндэт зочид, зочин илтгэгч, ААНБ-ын төлөөлөл, шүүгч эрдэмтэн судлаач болон оюутнууддаа талархал илэрхийлж, эрдмийн их үйлст нь амжилтын дээдийг хүсье.

Зочид төлөөлөгч нар:

1. -Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх Зэвсэгт хүчний төвийн хэсгийн дарга, ахмад. БАЯРТ ОВОГТОЙ ӨСӨХБАЯР

2. Кибер аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны Аюулгүй байдал, хяналт шинжилгээ хариуцсан ахлах мэргэжилтэн ШУРА ОВОГТОЙ БАДАМЦОО.

3. Зэвсэгт хүчний 301-р Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх зэвсэгт хүчний дарга Ө.БАЯРБАДРАХ

4. Стандарт хэмжилзүйн газрын стандарчлал тохиролын үнэлгээний бодлогын газрын дарга Г.ТУЛГАА

5. Төрийн цахим үйлчилгээний хэлтсийн дарга Н.СОЁЛМАА

6. Сэлэнгэ аймаг дахь Стандарт хэмжилзүйн хэлтсийн дарга Д.ГАН-ОТГОН

7. Төв аймаг дахь Стандарт хэмжилзүйн хэлтсийн дарга Ч.ОТГОНЦЭЦЭГ

https://research.psru.ac.th/image/journal/slot-deposit-dana
https://status-mobile-dev.telematics.toyota.com/link-gacor
http://draco.cs.wpi.edu/snpintool/tmp/uploads/slot-gacor
http://apollonis.frl.auth.gr/slot-gacor
http://rmc.math.tsu.ru/wp-includes/faq-slot-gacor
https://revistadeas.inah.gob.mx/publico/slot-gacor-deposit-pulsa-tanpa-potongan
https://culturas.inah.gob.mx/bocoran-slot-gacor/
https://melkite.org/wp-content/uploads/-/slot-hoki-dan-gacor/