2025 оны 12 дугаар сарын 12-ны өдөр ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн Захирлын зөвлөлийн хамт олон Бүгд Найрамдах Солонгос Улсын нэр хүндтэй байгууллагуудын төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Ажлын айлчлалын бүрэлдэхүүнд:
- Shim Hyu Jong (Шим Хюу Жон) – Олон улсын маркетингийн нийгмийн лектор
- Хун Хён Хи – Korean Scalp Therapy Association-ийн гишүүн
- Хун Хёон Гёон – AI – Artificial Intelligence нийгэмлэгийн Захирлуудын зөвлөлийн гишүүн, ChatGPT AI сургалтын зөвлөх, AI маркетингийн зөвлөх, Digital Tutor зөвлөх
- Баг Жи Хэ – Сөүл хотын гоо зүй, гоо сайхны мэргэжлийн сургуулийн зөвлөх багш, Олон улсын маркетингийн нийгэмлэгийн гишүүн, Маркетинг менежментийн ухааны доктор зэрэг нийт 5 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид оролцов.
Уулзалтын үеэр талууд:
- Олон улсын хамтарсан сургалт, богино болон дунд хугацааны сертификат олгох хөтөлбөр хэрэгжүүлэх,
- Старт ап компаниудыг бойжуулах уралдаан тэмцээнийг Дархан-Уул аймагт зохион байгуулах, тэдгээрийн дижитал маркетинг, олон улсын маркетингийн чиглэлээр багш, оюутны чадавхыг нэмэгдүүлэх,
- Хамтарсан судалгаа, сургалт-семинар, лекц, зөвлөх үйлчилгээ зохион байгуулах боломжуудын талаар санал солилцов.
ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургууль нь олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн, инновац ба дижитал шилжилтэд суурилсан сургалт, судалгааг хөгжүүлэх стратегийн зорилтын хүрээнд энэхүү уулзалтыг чухал ач холбогдолтой хэмээн онцоллоо.
Уулзалт нь хоёр талын харилцан ойлголцлыг гүнзгийрүүлж, цаашид тодорхой хамтын ажиллагааны чиглэл, хэрэгжүүлэх арга хэмжээг шат дараатайгаар бодит ажил болгох суурь нөхцөлийг бүрдүүлсэн үр дүнтэй уулзалт боллоо.




