Жил бүрийн 3-р сарын 22 нд тэмдэглэдэг “Дэлхийн усны өдөр”-ийг тохиолдуулан ДаТСургуулийн бүх оюутнуудын дунд “Усны зөв зохистой хэрэглээ” сэдэвт эсээ бичлэгийн уралдаан зарлаж 2015-03-21-ны өдөр дүнгээ гаргалаа. Үүнд:
- 1-р байр П.Дэлгэрням УУАТИ-II
- 2-р байр Г.Мэндбаяр УХУЦИ-IV
- 3-р байр Д.Төмөрхуяг ХАСИ-IV
Эсээ бичлэгийн уралдаанд оролцсон бүх оюутнууддаа сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөе.
ШУТИС-ийн ДаТС-ийн Хүрээлэн буй орчны инженерийн ангиудын дунд “Дэлхийн усны өдөр”-т зориулан “Усны зөв зохистой хэрэглээ” сэдэвт гар бөмбөг, асуулт хариулт, мэргэжлээ сурталчилах тэмцээн зохион байгууллаа. Уг тэмцээний зорилго нь Хүрээлэн буй орчны инженерийн нийт оюутан залуус хоорондын нөхөрлөлийг бий болгож цаашдаа тэдний дунд багаар ажиллах, хамт олонч сэтгэлгээг хөгжүүлэх, мэргэжлийн онцлог ач холбогдлыг таниулахад оршино. Тэмцээнд 7 баг оролцлоо.
Тэмцээний нийлбэр дүнгээр:- 1-р байр УХУЦИ-II
- 2-р байр ХАСИ-II
- 3-р байр ХБО-I ангиуд тус тус байр эзэллээ.