ШУТИС-ийн Барилга, Архитектурын Сургуулийн Барилгын инженерчлэлийн тэнхимээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг *“Төмөрбетоны аян – 2026”* арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа.
Тус арга хэмжээ нь Барилгын инженерчлэл, Гүүр ба замын инженерчлэл, Архитектур, Усны барилга байгууламж, Барилгын материал үйлдвэрлэл ба бүтээц эдлэлийн технологи мэргэжлээр суралцаж буй бакалаврын оюутнуудын мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх, салбарын онол-практикийг уялдуулах, судалгаа шинжилгээний идэвхийг дэмжих зорилготой юм.
Энэхүү тэмцээнд ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн Технологийн тэнхимийн *Барилгын инженерчлэл хөтөлбөрийн 3-р курсын оюутнууд* амжилттай оролцож, нийт 14 багийн 80 гаруй оюутнаас *Т.Үдбал багшийн удирдсан “Wellcum” баг “Тусгай байр”* эзэлсэн бахархам амжилт гаргалаа.
Оюутан залуустаа баяр хүргэж, цаашдын сурлага, судалгаа шинжилгээний ажилд нь өндөр амжилт хүсье.






