2026-03-07
Цагаанчулуут-5, Дархан-Уул аймаг, ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургууль

ЭЛСЭЛТ ЧУХАЛ ХОЛБООС TEAMS заавар

Online registration Links OCCUPATIONS

МЭДЭЭ

“ЁС ЗҮЙ – БИДНИЙ ҮНЭТ ЗҮЙЛ” СУРГАЛТ, СЕМИНАР ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Шинжлэх Ухаан Технологийн Сургуулийн Багш, ажилтны ёс зүйн зөвлөл болон Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн Ёс зүйн зөвлөл хамтран “Ёс зүй – Бидний үнэт зүйл” сэдэвт сургалт, семинарыг 2026 оны 3 дугаар сарын 6-ны өдөр ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн 301 тоот өрөөнд зохион байгууллаа.

Сургалт, семинарыг ШУТИС-ийн Багш, ажилтны ёс зүйн зөвлөлийн дарга, доктор, дэд профессор Х.Сарангэрэл нээж үг хэлэв.

Сургалтын хүрээнд:

  • “Судалгааны ба мэргэжлийн ёс зүй” сэдвээр ШУТИС-ийн Багш, ажилтны ёс зүйн зөвлөлийн гишүүн Б.Арвинбаяр,
  • “AI ба ёс зүй” сэдвээр ШУТИС-ийн Багш, ажилтны ёс зүйн зөвлөлийн гишүүн, доктор, дэд профессор Ж.Алимаа нар илтгэл тавилаа.

Мөн ШУТИС-д мөрдөгдөж буй Багш, ажилтны ёс зүйн дүрэм болон Оюутны ёс зүйн дүрэм-ийг ШУТИС-ийн Багш, ажилтны ёс зүйн зөвлөлийн дарга, доктор, дэд профессор Х.Сарангэрэл танилцуулж, Багш, ажилтны ёс зүйн дүрмийн шинэчилсэн төслийг ШУТИС-ийн Багш, ажилтны ёс зүйн зөвлөлийн гишүүн Т.Нямдулам танилцууллаа.

Арга хэмжээний төгсгөлд ёс зүйн дүрмийн шинэчилсэн төслийн талаар багш, ажилтнуудаас санал, зөвлөмж авч хэлэлцүүлэг өрнүүлэв.

Сургалт, семинарын үр дүнд багш, ажилтнууд судалгааны болон мэргэжлийн ёс зүйн талаарх мэдлэг, ойлголтоо нэмэгдүүлж, хиймэл оюун ухааныг боловсрол, судалгаанд ашиглахтай холбоотой ёс зүйн асуудлын талаар мэдээлэл солилцлоо. Тус сургалт, семинарт нийт 50 гаруй багш, ажилтан оролцлоо.

Мөн ШУТИС-ийн Багш, ажилтны ёс зүйн дүрмийн шинэчилсэн төслийн талаар багш, ажилтнуудаас санал, зөвлөмж авч, цаашид дүрмийг боловсронгуй болгоход чиглэсэн санал солилцсон үр дүнтэй арга хэмжээ боллоо.

https://research.psru.ac.th/image/journal/slot-deposit-dana
https://status-mobile-dev.telematics.toyota.com/link-gacor
http://draco.cs.wpi.edu/snpintool/tmp/uploads/slot-gacor
http://apollonis.frl.auth.gr/slot-gacor
http://rmc.math.tsu.ru/wp-includes/faq-slot-gacor
https://revistadeas.inah.gob.mx/publico/slot-gacor-deposit-pulsa-tanpa-potongan
https://culturas.inah.gob.mx/bocoran-slot-gacor/
https://melkite.org/wp-content/uploads/-/slot-hoki-dan-gacor/