Дархан сумын Засаг даргын ивээл дор зохион байгуулагдсан “Дарханы Оюутны Спортын XIII Их Наадам” 2026 оны 4 дүгээр сарын 24–26-ны өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө. Тус тэмцээнд ШУТИС-ийн Дархан Технологийн Сургуулийн баг тамирчид өндөр бэлтгэлтэй оролцож, эр зориг, тэсвэр хатуужлаа харуулан олон төрлийн спортын төрлүүдэд амжилт гаргалаа.
ШИЛЖИН ЯВАХ ЦОМЫН ЭЗЭН
Нийлбэр дүнгээр
ШУТИС — Дархан Технологийн Сургууль
Захирал: Цэгмэдийн Батбаатар
Шатар:
III байр — Хүрэл медаль У.Тэмүүлэн ахлагчтай баг
Ширээний теннис:
I байр — Алтан медаль Э.Билгүүн ахлагчтай баг
Олс таталт:
I байр — Алтан медаль Ц.Хүрэлшагай ахлагчтай баг
Сагсан бөмбөг:
I байр — Алтан медаль Б.Батмөнх ахлагчтай эрэгтэй баг
II байр — Мөнгөн медаль Ц.Мөнхжин ахлагчтай эмэгтэй баг
Шилдэг төвийн тоглогч (эрэгтэй) — Б.Иххишиг
Шилдэг довтлогч (эрэгтэй) — Г.Сүхтулга
Шилдэг төвийн тоглогч (эмэгтэй) — Ц.Мөнхжин
Шилдэг довтлогч (эмэгтэй) — Б.Номинзул
Шилдгийн шилдэг тоглогч MVP (эрэгтэй) — Б.Батмөнх
Волейбол:
I байр — Алтан медаль Б.Баасангарав ахлагчтай эрэгтэй баг
Шилдэг довтлогч (эрэгтэй) — С.Тэмүүлэн
Шилдгийн шилдэг тоглогч MVP (эрэгтэй) — Б.Баасангарав
Тамирчдын амжилтын ард зогсож, ур чадвар, сэтгэл зүтгэлээ зориулсан. Шилдэг дасгалжуулагчид Т.Батбаяр, Б.Мөнх-Эрдэнэ нарт халуун талархал илэрхийлье.
Эрхэм баг тамирчдадаа
Өнөөдрийн амжилт бол таны хичээл зүтгэл, тэсвэр тэвчээрийн үр дүн юм. Хамтын хүч, тууштай бэлтгэлийнхээ ачаар та бүхэн сургуулийнхаа нэрийг өндөрт өргөлөө.Цаашид ч зоригтой, нэгдмэл байж илүү өндөр амжилтад хүрэхийг хүсэн ерөөе. Эрүүл энх, амжилт хүсье!
Амжилт үзүүлсэн баг, тамирчдадаа баяр хүргэж, спортын өндөр амжилтыг ерөөе!










