2006–2010 оны төгсөгчдийн уулзалт амжилттай, халуун дулаан уур амьсгал дунд сайхан болж өнгөрлөө.
Тус өдөр зохион байгуулагдсан төгсөгчдийн дундах сагсан бөмбөгийн тэмцээн өрсөлдөөн дүүрэн, хөгжилтэй, дурсамжтай мөчүүдийг бэлэглэлээ.
Шагналт байрууд
Эрэгтэйчүүдийн төрөлд:
I байр — ДХАСИ-УХАТ 2008 — Алтан медаль
II байр — БУ 2008 — Мөнгөн медаль
III байр — БМТИ 2007 — Хүрэл медаль
Эмэгтэйчүүдийн төрөлд:
I байр — БУ 2008 — Алтан медаль
II байр — БУ 2009 — Мөнгөн медаль
Төгсөгчид маань эргэн уулзаж, дурсамжаа сэргээн, нөхөрлөл, эв нэгдлээ улам бататгасан энэ өдөр бид бүхний сэтгэлд мартагдашгүй сайхан дурсамж болон үлдлээ.
Хүрэлцэн ирсэн нийт төгсөгчиддөө чин сэтгэлийн талархал илэрхийлье.




























