“МОНГОЛ ИНЖЕНЕР 2026” арга хэмжээний чухал төрөл болох CAD/CAM/CAE инженер техникийн ажилтны багийн төрөлд Монгол Улсын шилдэг 20 аж ахуйн нэгжийн 21 баг оролцлоо. Баг бүр 3 инженер, 1 оюутнаас бүрдэж, бодит үйлдвэрлэлийн орчинд суурилсан инженерийн шийдлүүдээр өрсөлдсөн нь онцлог байв.
Тус төрөлд нийт 63 шилдэг инженер мэдлэг, ур чадвараа сорин өрсөлдөж, Аж үйлдвэрийн 4.0 чиг хандлагад нийцсэн даалгавруудыг амжилттай гүйцэтгэлээ.
Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн “Машин үйлдвэрлэлийн технологи” хөтөлбөрийн 4-р курсийн оюутан Б.Нямдорж “NewGeN Engineers” багаас оролцож, 3-р байрт шалгарсан бахархам амжилт гаргалаа.
Энэхүү амжилтад хүрэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан Инженерчлэлийн тэнхимийн багш Б.Мөнх-Эрдэнэд талархал илэрхийлж, багш шавь та бүхэнд цаашдын ажил, сурлага, судалгаанд нь өндөр амжилт хүсье.![]()
![]()
![]()





