Жил бүр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэстэй хамтран “БАНКНЫ САЛБАРЫН ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ: ӨНӨӨГИЙН ЧИГ ХАНДЛАГА БА ТУЛГАМДСАН АСУУДЛУУД” эрдэм шинжилгээний XI бага хурлыг их, дээд сургуулийн багш, судлаач, оюутнуудын дунд 2026 оны 04 дугаар сарын 23-ний өдөр амжилттай зохион байгууллаа.
“Банкны салбарын дижитал шилжилт: өнөөгийн чиг хандлага ба тулгамдсан асуудлууд” эрдэм шинжилгээний XI бага хуралд зочин илтгэгчээр:
Монголбанкны Судалгаа, сургалтын хүрээлэнгийн эдийн засагч Б.Мөнхнасан нь “ТӨВ БАНКНЫ ЦАХИМ МӨНГӨ” сэдвээр оролцлоо.
Хуралд Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулж буй их дээд сургуулийн эрдэмтэн, судлаач, банк, санхүүгийн салбарын төлөөллүүд болон оюутан залуучууд гэсэн хоёр ангиллаар нийт 18 бүтээл ирж, хэлэлцүүлснээс ангилал тус бүрт шилдэг 3 байрыг шалгаруулав.
СУДЛААЧДЫН АНГИЛАЛД:
I байр – ХИС-ийн ДУА дахь Хүмүүнлэгийн дээд сургуулийн багш Б.Хаш-Эрдэнэ – “Хэрэглэгчдийн арилжааны банк сонгох хандлагад хийсэн судалгаа”
II байр – ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн багш Л.Отгончимэг – “Банкны ажилтны ёс зүй”
III байр – Голомт банкны Дархан салбарын инженер Ц.Түвшинбат, Б.Батсайхан
– “Банкны салбарын кибер аюулгүй байдлын судалгаа”
ОЮУТНЫ АНГИЛАЛД:
I байр – Мандах” ИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбарын НББ-2 ангийн оюутан Э.Солонго, Удирдагч багш Ж.Бадамханд, Ц.Энхбилэг – “OPEN BANKING and API” экосистемийг Монгол Улсад нэвтрүүлэх боломж, хэрэглэгчийн зан төлөвийн судалгаа
II байр – ХААИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар Агроэкологи бизнесийн сургуулийн БМ-ийн 4-р ангийн оюутан Н.Отгон Удирдагч багш И.Батхишиг – “Банкны ажиллагчдын ажлын байран дээрх сэтгэл ханамжийн судалгааны үр дүнгээс”
III байр – ШУТИС, ДаТС-ийн ИС-ийн БУ-1 ангийн оюутан Д.Анужин, Ч.Сарнай, Э.Тэргэл, Удирдагч багш Л.Отгончимэг – “Дархан-Уул аймгийн иргэдийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх боломжийн судалгаа” сэдэвт илтгэлүүд тус тус шалгарч, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдав.
Уламжлал болгон зохион байгуулагдаж буй уг хуралд ивээн тэтгэгчээр:
1. Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс
2. Дархан-Уул аймаг дахь Голомт банкны Бизнес төв
3. Дархан-Уул аймаг дахь Капитрон банк
4. Дархан-Уул аймаг дахь ХААН банк тус тус оролцсон. Та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.
ШҮҮГЧДИЙН БҮРЭЛДЭХҮҮН:
1. Монголбанкны Судалгаа, сургалтын хүрээлэнгийн эдийн засагч Б.Мөнхнасан
2. Голомт банкны Дархан-Уул аймаг дахь салбарын Бизнес төвийн захирал Т.Давагжамц
3. Хаан банкны Дархан-Уул аймаг дахь салбарын Найрамдал тооцооны төвийн захирал Э.Дарханчимэг нар тус тус ажиллав.
Мэдлэгийн далайд зоригтой хөвж, оюуны их аян тань өөдөө байж,
эрдэм судлалын зам тань гэрэл цацарч байг.




































