ШУТИС-ийн ДаТС болон ХБНГУ-ын Фрайбергийн Техникийн Их Сургууль TUBAF хооронд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Энэхүү санамж бичиг нь хоёр их сургуулийн хооронд дараах чиглэлүүдээр хамтын ажиллагааг хөгжүүлэх үндэс суурь болно. Үүнд хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх, оюутан солилцох, багш солилцох, хоёр талын судлаачид хамтарсан судалгаа хийж олон улсын сэтгүүлд хэвлүүлэх зэрэг заалтууд орсон байна.
Фрайбергийн Техникийн Их Сургууль (TUBAF) нь 1765 онд үүсгэн байгуулагдсан, уул уурхай, материал судлал, металлурги зэрэг инженер, технологийн чиглэлээр Европт тэргүүлэгч их сургуулиудын нэг юм. Энэхүү хамтын ажиллагаа нь манай сургуулийн багш, оюутанд дэлхийн жишигт нийцсэн боловсрол эзэмших болон судалгааны өндөр түвшинд хүрэх шинэ боломжийг нээж өгнө.
Сургуулийн Захиргаа







