2026-06-25
Цагаанчулуут-5, Дархан-Уул аймаг, ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургууль

ЭЛСЭЛТ ЧУХАЛ ХОЛБООС TEAMS заавар

Online registration Links OCCUPATIONS

Uncategorized

Батлав: Захирал                                       /Ц.Батбаатар/

 

ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн
дотуур байранд байрлах оюутантай хийсэн гэрээ

 

2026 он 02 сар 25 өдөрДархан-Уул аймаг

Энэхүү гэрээг нэг талаас Дархан-Уул аймаг дахь Технологийн сургууль: Түүнийг төлөөлж Байр ашиглалт хариуцсан менежер Э.Баасансүх /цаашид байр олгогч гэх/, нөгөө талаас ДаТС-ийн ЭХМТ тэнхимийн ПХ-1 ангийн оюутны код:В252270125 ангийн оюутан Туваансүрэн овогтой Пүрэвдаваа цаашид байранд суугч гэх/ бид нар харилцан тохиролцож 2026 оны 02 сарын 025-ний өдрөөс 2026 оны 06 сарын 01-ний өдрийг хүртэл 3 сар 3 хоногийн хугацаатайгаар байгуулав.

 

 Нэг. Гэрээний зорилго

         Энэхүү гэрээ нь хоёр талын нийтлэг эрх ашигт нийцүүлэн оюутны байрны тохилог цэвэрхэн, таатай орчин бүрдүүлж, оюутны амьдралын нөхцөлийг сайжруулах замаар тэдний амжилттай суралцах бололцоог нэмэгдүүлэхэд оршино.

Хоёр.Байр олгогчийн хүлээх эрх, үүрэг

2.1 Байрыг оюутны дотуур байрны Эрхлэгч хариуцан эд хөрөнгө эзэмших картаар хүлээлгэн өгч, хүлээн авч, эд хөрөнгийн ашиглалтад хяналт тавьж гарсан эвдрэл гэмтлийг тухай бүр нь арилгуулж байна.

2.2 Нийтийн эзэмшлийн талбай, шат коридорын цэвэрлэгээг тогтмол хийж үйлчилнэ.

2.3 Шаардлага хангасан дулаан, цахилгаан, цэвэр ус хангалт, бохирын суваг бүхий тохилог байраар хангана.

2.4 Байнгын жижүүр ажиллуулан оршин суугч оюутнуудыг сурч боловсрох, хүмүүжих, амьдралын ухаанд суралцах зэрэгт нь туслалцаа үзүүлж, ор, ширээ, сандал зэрэг хэрэгцээтэй зарим хогшлоор хангах, амгалан тайван байдал, амь насыг аливаа халдлагаас хамгаалах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэнэ.

2.5 Олон нийтийн арга хэмжээ зохион байгуулах, спорт болон урлагийн  уралдаан тэмцээн зохион байгуулах, оролцуулах, телевизийн нэвтрүүлэг үзүүлэх, уншлагын танхимд ажиллах зэрэг бололцоо нөхцөлөөр хангаж ажиллах.

2.6 Байранд амьдрагч оюутнуудын ариун цэвэр, цэвэр соёлч байдалд сурган аливаа халдварт өвчин гарахаас урьдчилан сэргийлж ажиллана.

2.7 Байранд амьдрагч оюутан аливаа ёс зүйн зөрчил гаргах, бусдад илт дээрэлхүү хандах, архидан согтуурах, гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд дотуур байрны Эрхлэгч сургуулийн захиргаанд санал гаргаж гэрээг цуцлах эрхтэй.

Гурав: Байранд оршин суугчийн хүлээх эрх, үүрэг

3.1 Байранд амьдрах оюутан нь байрны төлбөрт арван сарын хугацаанд 314700  төгрөг, байрны барьцаа төлбөрт 30000 төгрөг, интернэт ашиглах төлбөр, халуун усны төлбөрт 9000 төгрөг тушаана.

3.2 Байрны дотоод дүмийг уншиж, судалж дагаж мөрдөх үүрэгтэй.

3.3 Байранд орохдоо байр, эд хөрөнгийг нэг бүрчлэн хүлээн авч, байрнаас гарахдаа мөн нэг бүрчлэн хүлээлгэн өгч холбогдох тооцоог өөрийн биеэр дуусгах.

3.4 Байрны төлбөрийг жилээр төлөх ба оюутны байранд мөрдөх журмыг хатуу баримталж, хэв журмын зөрчил гаргахгүй байхын дээр, байраа өөрийн өмч хөрөнгийн хэмжээнд үзэж ариг гамтай эзэмшин, бололцоот хэмжээгээр тохижуулан цэвэр тохилог байлгаж, хортон шавж үржих нөхцөлийг бүрдүүлэхгүй байх.

3.5 Байранд зөвшөөрөлгүйгээр гадны хүн оруулах, хоноглуулж байрлуулах, архидан согтуурах, өрөөнд тамихи татсан тохиолдолд эхний удаа 10000-50000 төгрөгөөр торгох, удаа дараа тамхи татвал гэрээг шууд цуцлах, мөн холбогдох хүмүүст урьдчилан хэлж мэдэгдэлгүйгээр үдшийн цагаар эсвэл хоногоор гадагш явах, шат, коридор, нийтийн эзэмшлийн талбайг бохирдуулах, эд аж ахуйг эвдэж гэмтээх зэрэг ноцтой зөрчил дутагдлыг гаргахгүй үлгэр жишээ байхын дээр бусдад зохих ёсны шаардлага тавьж байна.

3.6 Цахилгаан, сантехникийн тоног төхөөрөмж, бусад хөрөнгийг ашиглалтын шаардлагын дагуу хэрэглэх ба өөрийн буруугаас эвдэж гэмтээх, алдаж үрэгдүүлэх зэргээр хохирол учруулбал хохирлыг бүрэн хэмжээгээр хариуцан.

3.7 Сургуулийн захиргаа, “Оюутан төв”-өөс зохиож байгаа нийтийг хамарсан ажил, хурал цуглаан, уулзалт ярилцлага, үдэшлэг, тэмцээн, уралдаан, их цэвэрлэгээ зэрэг ажилд идэвхтэй оролцоно.

3.8 Байрны үйлчлэгч, ажилчидтай зөв харьцаж, тэдний тавьсан шаардлагыг биелүүлэх, бусдын амгалан тайван байдлыг хангах үүрэгтэй.

3.9 Дур мэдэн өрөө сольсон тохиолдолд 50000 төгрөгөөр торгох буюу гэрээг цуцална.

3.10 Гэр бүлтэй, хүүхэдтэй оюутнууд дангаараа нэг өрөөнд амьдрах тохиолдолд тухайн өрөөний төлбөрийг гүйцэд төлнө.

3.11 Дотуур байрны үнэмлэхийг байранд орсон өдрөөс эхлэн тогтмол биедээ авч явна. Үнэмлэхээ гээж үрэгдүүлсэн тохиолдолд 10000 төгрөгөөр дахин авна.

3.12 Амьдарч байгаа тасгийн тохижилт, ариун цэврийн талаар удаа дараалан анхааруулга сануулга авсан тохиолдолд гэрээг цуцална.

Дөрөв: Хамтран хүлээх үүрэг, хариуцлага

4.1 Аль нэг талын санаачилагаар гэрээг цуцалж болох бөгөөд санаачлаг гаргасан тал нөгөө талдаа 7 хоногийн өмнө мэдэгдэж тохиролцоно.

4.2 Гурван тал гэрээнд хүлээсэн үүргээ шударгаар биелүүлж ажиллана.

4.3 Аливаа маргаантай асуудал гарч гурван тал тохиролцоонд хүрч чадахгүй бол шүүхээр шийдвэрлүүлнэ.

4.4 Эвдэрсэн, алга болсон эд хөрөнгийг буруутай хүнээр нь бүрэн болгож зах зээлийн үнээр төлүүлнэ.

Тав: Гэрээ цуцлагдах нөхцөл

5.1 Гэрээг дараах тохиолдолд хугацаанаас өмнө цуцалж, оюутны дотуур байрнаас шууд гаргах арга хэмжээ авна. Үүнд:

5.1.1 Сургуулийн Захирлын тушаалаар сургуулиас чөлөөлөгдсөн, хасагдсан болон тодорхой     хугацаагаар чөлөө авсан.

5.1.2 Оюутаны байранд мөрдөж буй дотоод журмын 6-р заалтад заасан хориглосон зүйлүүдийг   зөрчсөн эхний удаад сануулж, дахин давтсан тохиолдолд гэрээг шууд цуцлана.

5.1.3 Оюутан дотуур байранд согтууруулах ундаа үнэртүүлсэн буюу хэрэглэсэн, мөн гаднаас ирэхдээ согтууруулах ундаа хэрэглэсэн байвал гэрээг шууд цуцална.

5.1.4 Бусадтай маргалдаж зодоон хийх, хулгай хийх, бусдын эд зүйлийг дээрэмдэх, булаах, мөнгө нэхэх, анги курсийн ялгаа гарган, дээрэлхэх, бие биеэ ямар нэгэн байдлаар дарамтлах зэрэг үйлдлүүд гаргасан тохиолдолд гэрээг шууд цуцална.

5.1.5 Согтууруулах ундаа хэрэглэсэн, зодоон хийсэн, бусдад хүнд гэмтэл учруулсан болон оюутны байрны дотоод журмын 7.2.4-д заасны дагуу гэрээ цуцлагдсан бол дотуур байрнаас гаргахаас гадна сургуулиас хасах хүртэл арга хэмжээг Захирлын зөвлөлөөр хэлэлцүүлэн шийдвэрлэнэ.

5.2 Мөн оюутаны байрны дотоод журмын 7.2-т заасны дагуу гэрээ нь цуцлагдсан оюутны байрны төлбөрийг эргүүлэн олгохгүй.

5.3 Оюутан нь өөрийн хүсэлтээр байрнаас гарах тохиолдолд суусан хугацааны төлбөрийн тооцоон дээр нэмж 2 сарын төлбөрийг нэмж суутган тооцож үлдэгдэл мөнгийг улирлын эцэст буцаан олгоно.

5.4 Гэрээ дуусгавар болсон, цуцлагдсан өдрөөр оюутны байранд суух хугацаа нь дуусгавар болно.

Гэрээ байгуулсан

Байр ашиглалт хариуцсан менежер                                                                                     Байрны оршин суугч

Э.Баасансүх                                                                            …………….Т.Пүрэвдаваа

Утас: 99599425                                                                                                        Утас:85355856

https://research.psru.ac.th/image/journal/slot-deposit-dana
https://status-mobile-dev.telematics.toyota.com/link-gacor
http://draco.cs.wpi.edu/snpintool/tmp/uploads/slot-gacor
http://apollonis.frl.auth.gr/slot-gacor
http://rmc.math.tsu.ru/wp-includes/faq-slot-gacor
https://revistadeas.inah.gob.mx/publico/slot-gacor-deposit-pulsa-tanpa-potongan
https://culturas.inah.gob.mx/bocoran-slot-gacor/
https://melkite.org/wp-content/uploads/-/slot-hoki-dan-gacor/