ШУТИС-ийн Ректорын зөвлөлийн 2014.06.10-ны өдрийн хурлаар батлагдсан 2014-2015 оны хичээлийн жилийн Сургалтын нэгдсэн хуанли төлөвлөгөөний дагуу зохион байгуулагдах “Шинэ номын баярын өдөр”ийн хүрээнд:
2015.03.27-ны өдөр ДаТСийн номын сангаас “Номоо уншъя, хайрлая, гамная” уриатай шинэ номын үзэсгэлэн зохион байгууллаа.
Энэхүү номын үзэсгэлэнг нийт 264 ширхэг мэргэжлийн ном, сурах бичгүүд, гадаад дотоод хэвлэл, багш нарын бүтээлүүдээр төрөлжсөн хэлбэрээр дэлгэн танилцууллаа. Мөн номын сангийнхаа хамгийн жижиг, хамгийн том номоо шалгаруулж үзэсгэлэн гаргалаа.
Шилдэг уншигч
2014-2015 оны хичээлийн жилийн шилдэг уншигч оюутнаар БМТИ 3-р курсын оюутан Энхболд овогтой Бямбажаргал, Уул уурхайн ашиглалтын 3-р курсын оюутан Ганчимэг овогтой Гантөгс нар шалгарлаа. Та бүхэнд сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсье!
Энхболд овогтой Бямбажаргал БМТИ 3-р курс |
Ганчимэг овогтой ГантөгсУУАТИ 3-р курс |
Оюутнуудын дунд танин мэдэхүйн АХА тэмцээн зохион байгуулсан бөгөөд ялагчаар Хүрээлэн буй орчны инженерийн ангийн 1-р курсын оюутан Б.Баянжаргал шалгарлаа.
“Та авч болно-өгч болно” уриатай номын хандивын буланг ажиллуусан нь багш, оюутнуудын сонирхолыг татсан ажил боллоо. Энэхүү үйл ажиллагааг дэмжиж Технологийн салбарын эрхлэгч доктор дэд профессор Ж.Амгалан “Керамик галд тэсвэртэй материалын үйлдвэрийн төсөл” гарын авлагаасаа 9 ширхэгийг номын санд хандивласан явдалд уншигчдынхаа өмнөөс БАЯРЛАЛАА.
|