ЮНЕСКО-гоос 1995 онд жил бүрийн 4 сарын 23-ныг Дэлхийн номын өдөр болгон тогтоосон бөгөөд энэ өдрийг дэлхий даяар 100 гаруй оронд ном унших тухай сурталчлах зорилготойгоор тэмдэглэж ирсэн.
ДаТС-ийн номын сан нь Дэлхийн номын өдрийг уламжлал болгон 5 дахь жилдээ тэмдэглэж ирсэн бөгөөд энэ өдрийг угтан 2016.04.21-нд Дархан-Уул аймгийн төв номын сан, АШУҮИС-тай хамтран зохион байгуулж МЗЭ-ийн гишүүн, судлаач-зохиолч, түүхч Гомбожавын Бямбажавыг урьж зохиогч-уншигчдын уулзалт хийлээ. Тэрээр “Монголын уламжлалт менежмент”, “Шинэ зууны харилцаа”, “Шинэ зууны удирдагч”, “Чингис хааны тэргүүлэхүйн урлаг”, “Ес зүй” зэрэг нийгмийн тэргүүлэх салбарынхны дунд эрэлт хэрэгцээ ихтэй олон бүтээл туурвисны зэрэгцээ яруу найрагт хүчээ сорьж “Бүлээн бороо шар навчис”, “Уртын урт сандлын цэнхэрлэх үзүүрт”, “Зүүдний гуниг” зэрэг шүлгийн түүвэр хэвлүүлжээ.
Зохиолч яруу найрагч Г. Бямбажавын шүлгээс: ДаТС-ийн Лицей 10 а ангийн сурагч Р. Ариунболор АШУҮИС-ийн оюутан А.Гэрэлмаа нар уншиж танилцуулав.
Танин мэдэхүйн АХА тэмцээнд 62 оюутан оролцсоноос тэргүүн байранд ДаТС-ийн ЦС-3 курсын оюутан Б.Баянжаргал шалгарлаа.
Зохиол бүтээлээ танилцуулан номын тухай харилцан яриа өрнүүлсэн Г.Бямбажав багшдаа оюутнуудынхаа өмнөөс БАЯРЛАЛАА.
]]>