2016.04.30-ны өдөр БСШУЯ-наас ШУТИС-дээр хэрэгжүүлж буй “Инженер технологийн дээд боловсрол” төсөл, Япон улсын Коосэн сургуулийн хамтарсан бакалаврын хөтөлбөр, Коосэн сургалтын хөтөлбөрт оюутан суралцуулах үйл ажиллагааны хүрээнд Дархан-Уул аймгийн 12 дугаар анги төгсөгчдөөс урьдчилсан шалгалтыг амжилттай зохион байгууллаа. Урьдчилсан шалгалтанд нийт 135 сурагч математик, физик, химийн хичээл болон хамтарсан бакалаврын сургалтын хөтөлбөрийг сонгосон шалтгаан, төгссөний дараа хэрхэн ажиллах тухай эссэ бичүүлж материалыг битүүмжлэн БСШУЯ, ШУТИС-д хүргүүлсэн.
Шалгалт явагдаж байгаа байдал
]]>