Монгол улсын Засгийн газрын 2016 оны 159, 222 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхээр Улсын онцгой комиссын даргын 2016 оны 02 дугаар тушаал батлагдаж, Улаанбурхан өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтыг 2016 оны 5 дугаар сарын 12-25-ны өдрүүдэд “Улаанбурхан өвчний эсрэг хамтдаа” уриатайгаар улсын хэмжээнд зохион байгуулж байна.
Энэ ажлын хүрээнд ШУТИС-ийн ДаТС-д 18-30 насны багш, ажилчид, оюутнууд Улаанбурхан-Улаануудын эсрэг вакцин хийлгэлээ. Оюутны байранд оршин суугч оюутан болон лицей сургуулийн сурагчдын хувьд энэхүү вакциныг 1 сарын өмнө хийлгэсэн бөгөөд энэ удаагийн вакцинжуулалтаар давтан вакцинд хамрагдлаа.
]]>