Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн 2016/2017 оны хичээлийн жилйин нээлтийн үйл ажиллагаанд Дархан-Уул аймгийн Засаг Даргын Тамгын газрын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга П.Баярсайхан, Эрдэнэт-Булганы “Цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн ерөнхий инженер О.Цэрэндорж нар уригдан ирж, багш, оюутнуудад хичээлийн шинэ жилийн баяр хүргэж үг хэллээ.
ШУТИС-ийн Ректорын нэрэмжит тэтгэлгийг тус хичээлийн жилд Цахилгааны инженер мэргэжлээр элсэн орсон Болдбаатарын Бямбажавт гардуулан өгч, 3 улирал дараалан 3.8 болон түүнээс дээш сурлагын голч үнэлгээтэй суралцсан оюутнуудад 3 ба 5 кредитийн урамшуулал олгож, 1 улирал 3.8 болон түүнээс дээш сурлагын голч үнэлгээтэй суралцсан оюутнуудыг захирлын нэрэмжит хуудсанд тэмдэглэн урамшууллаа.

Нийт оюутнууддаа сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөе. Сургуулийн захиргаа
]]>