2024-05-15
Chicago 12, Melborne City, USA

ЭЛСЭЛТ ЧУХАЛ ХОЛБООС TEAMS заавар

Online registration Links OCCUPATIONS

МЭДЭЭ онцлох мэдээ

“Номын сангийн нээлттэй хаалганы өдөр”-үйл ажиллагаа зохион байгууллаа

ДаТС-ийн Номын сангаас сургуулийнхаа 25 жилийн ой, Соёлын ажилтны өдөр, 1-р курсын оюутнууд болон нийт уншигчдадаа зориулан “Номын сангийн нээлттэй хаалганы өдөр” үйл ажиллагааг 2016. IX.01-09-ны  өдрүүдэд зохион байгууллаа.

Үйл ажиллагааны хүрээнд: ДаТС-ийн багш нарын бүтээлийн үзэсгэлэн, Ерөнхий эрдмийн номын үзэсгэлэн, Е-ном, мэргэжлийн сэтгүүл, гадаад хэвлэлийн үзэсгэлэн 500 гаруй номоор тус тус зохион байгуулагдлаа.

2016.09.02-нд шинээр элсэгч оюутнуудад номын сангийн үйлчилгээний танилцуулга хийж, электрон каталогиор ном хэрхэн хайх талаар зөвлөгөө өгсөн. 1 2 3

Номын сангаас зохиогч уншигчийн уулзалтыг 3 дахь удаагаа зохион байгуулж байгаа бөгөөд 2016.09.07-нд “ЗОХИОГЧ-УНШИГЧИЙН УУЛЗАЛТ”-аар 2015-2016 оны хичээлийн жилд  ном сурах бичиг нь хамгийн олон уншигдсан номын зохиогчид буюу эрдэмтэн багш нараа урьж оролцууллаа. Инженерчлэлийн салбарын ахлах багш З.Лачинцэрэн, Технологийн салбарын профессор Д.Оюунбилэг, Инженерчлэлийн салбарын ахлах багш А.Бум-аюуш нар өөрийн  ном, сурах бичигүүдээ мөн салбарынхаа багш нарын мэргэжлийн ном сурах бичгийг уншигчдад танилцуулж ном уншихын ач тус, оюутан байх хугацаанд хэрхэн унших, сурах талаар зөвлөгөө өглөө.

Уншигчдад багш нарын бүтээлийн номзүйн жагсаалт, номын сангийн үйлчилгээний танилцуулгыг хэвлэн тараасан. 4 5 6 7

Оюутнуудын дунд Хэн түгдрэлгүй, зөв тодоор түргэн хэлэх вэ? түргэн хэллэгийн тэмцээн зохион байгууллаа. 8

Уншлагын танхимд “Та авч болно-өгч болно” номын хандив солилцоо Цэцгийн үзэсгэлэн солилцоо явагдлаа. 9

2016.09.09-ны өдөр Соёл урлагийн ажилтны өдрийг угтан ДаТС-ийн номын сангаас санаачлан зохион байгуулж байгаа гар бөмбөгийн бооцоот тэмцээнийг  номын санчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, мэргэжил нэгт хүмүүстэйгээ танилцах, туршлага судлах, хамтран ажиллах нөхцлийг бүрдүүлэх зорилготойгоор  ХААИС, АУҮИС, Хүмүүнлэг, Дархан-Уул аймгийн төв номын сан, Мандах бүртгэл, Политехник коллеж, Дархан дээд сургууль, Дархан өргөө, Хүүхдийн номын ордоны номын санчдын дунд гар бөмбөгийн тэмцээн зохион байгууллаа.

 Тэмцээнд Хүүхдийн номын ордоны номын санчид 1-р байр, ДаТС-ийн номын санчид 2-р байр эзэллээ. 10 11 12

]]>

https://research.psru.ac.th/image/journal/slot-deposit-dana
https://status-mobile-dev.telematics.toyota.com/link-gacor
http://draco.cs.wpi.edu/snpintool/tmp/uploads/slot-gacor
http://apollonis.frl.auth.gr/slot-gacor
http://rmc.math.tsu.ru/wp-includes/faq-slot-gacor
https://revistadeas.inah.gob.mx/publico/slot-gacor-deposit-pulsa-tanpa-potongan
https://culturas.inah.gob.mx/bocoran-slot-gacor/
https://melkite.org/wp-content/uploads/-/slot-hoki-dan-gacor/