Жил бүрийн гуравдугаар сарын 22-нд тохиодог “Дэлхийн усны өдөр”-ийг энэ жил “Хаягдал Ус” гэсэн уриан дор тэмдэглэн өнгөрүүллээ. 1993 оноос эхлэн энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх уриалгыг ЮНЕСКО гишүүн орнууддаа гаргасан. Энэхүү тэмдэглэлт өдрийн гол зорилго нь усны салбараас тулгамдаж буй асуудлыг сонгон авч уриа дэвшүүлэн бүх нийтийн анхаарлыг хандуулдаг юм.
ДаТС-ийн, Технологийн салбарын ХБОИ-ийн мэргэжлийн хамт олон болон Хараа-Ерөө Голын Сав Газрын Захиргаа, Байгаль Орчин Аялал Зуучлалын Газар, Дархан-Ус суваг ХК, ХААИС-ийн Агроэкологийн Сургууль зэрэг байгууллагуудтай хамтран “Бохир усыг эргүүлэн ашиглах нь” сэдэвт Эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурлын үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа. Тус хуралд ХБОИ мэргэжлийн УХУЦИ-4 ангийн оюутан Д.Лхагвасүрэнгийн хэлэлцүүлсэн илтгэл 3-р байранд шалгарлаа.
Эрдэм шинжилгээний хуралд амжилттай оролцсон оюутан залуусдаа цаашдын эрдэм судлалын ажилд өндөр амжилт хүсье!
]]>