2024-04-29
Chicago 12, Melborne City, USA

ЭЛСЭЛТ ЧУХАЛ ХОЛБООС TEAMS заавар

Online registration Links OCCUPATIONS

МЭДЭЭ онцлох мэдээ

ШУТИС-ийн оюутны “ЭРДМИЙН XVII ЧУУЛГАН” –д ДаТС-ийн БМТИ мэргэжлийн оюутнууд амжилттай оролцлоо

ШУТИС-ийн оюутны эрдэм шинжилгээний шилдэг илтгэл, өгүүлэл шалгаруулах Монгол Улсын Ардын багш, Академич Ч.Авдайн нэрэмжит ШУТИС-ийн оюутны “ЭРДМИЙН XVII ЧУУЛГАН” 2017 оны 04 сарын 06-нд ШУТТНСангийн 405 тоот танхимд амжилттай зохион байгуулагдаж салбар бүрийн шилдгүүдийг тодрууллаа. 9

ШУТИС-ийн Ректор доктор, профессор Б.Очирбат тус чуулганыг нээн үг хэлж хуралд оролцогч оюутнуудад амжилт хүслээ.

МУ-ын Ардын Багш, Академич Ч.Авдай өөрийн суралцаж байсан үеийн дурсамжаа оюутнуудтай хуваалцаж эрдэм шинжилгээ судалгааны ажилд хэлний мэдлэг чухал болохыг сануулж мэдлэгээ сайжруулах хэрэгтэй гэж зөвлөгөө өглөө.

Мөн БСШУСЯ-ны Дээд боловсролын хэлтсийн дарга доктор (Ph.D), профессор Т.Амаржаргалан оролцож чуулганд оролцогч оюутнуудад хандан үг хэллээ.

Тус чуулган нь 3 үе шаттай зохион байгуулагдсан ба чуулганы комисст ажилласан шүүгчид 2017 оны 03 сарын 31-нд илтгэлүүдийг уншин шүүмж өгч I шатнаас шалгарсан Техник, технологийн салбар хуралдааны 29 илтгэлээс 15 илтгэл, Байгалийн ухаан, экологийн салбарын 10 илтгэлээс 5 илтгэл, Нийгэм, хүмүүнлэг, дизайны салбарын 10 илтгэлээс 5 илтгэлийг III шатанд хэлэлцэх  илтгэлээр шалгаруулж 2017 он 04 сарын 06-нд шилдэг илтгэл, өгүүлэл хэлэлцэх  арга хэмжээнд тус тус ажилласан. 3 (1)

Чуулганы хаалтын ажиллагаанд Чуулганы комиссын дарга, Оюутны хөгжил, хамтын ажиллагаа эрхэлсэн проректор, доктор (Ph.D), дэд профессор П.Жаргалтуяа болон Монгол Улсын Ардын багш, Академич Ч.Авдай нар оролцож оюутнуудад баяр хүргэж шилдэг оюутнууддаа өргөмжлөл гардууллаа. 5

Шүүгчдийн үнэлгээгээр:

Техник, технологийн салбар хуралдаанаас

Тэргүүн байранд: 

“ОЮУ ТОЛГОЙН БАЯЖУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ХҮДЭР БУУЛГАХ ТЭРГЭНЦЭРИЙН ТООРМОСНЫ СИСТЕМИЙГ САЙЖРУУЛАХ СУДАЛГААНЫ АЖИЛ” сэдэвт илтгэлээр ГУУС-ийн оюутан О.Эрдэнэбаяр (АМБТ-ын IV), Б.Худайбай (УУЦТТ-ийн IV), Ж.Эрдэнэбаяр УУЦТ, А.Ганбат, О.Лувсан, Б.Анхбаяр (УУМТ-ын IV) Удирдсан багш: Я.Доржсүрэн Ахлах багш, Доктор (Ph.D), Ч.Зэндмэнэ Ахлах багш, Магистр

Хоёрдугаар байранд:

“КОМПЬЮТРИЙН ТООН УДИРДЛАГАТАЙ CNC МАШИН ЗОХИОН БҮТЭЭХ ТӨСӨЛ” сэдэвт илтгэлээр МЕХТС-ийн оюутан Ц.Доржсүрэн (ҮМ- IV) Удирдсан багш: Э.Наранбаатар Доктор (Ph.D), дэд профессор

Гутгаар байранд: 

“ВААРАН ЭДЛЭЛИЙН ТОХИРОМЖТОЙ НАЙРЛАГА ТОДОРХОЙЛОХ ТЕХНОЛОГИЙН СУДАЛГАА’’ сэдэвт илтгэлээр  ДаТС-ийн оюутан  Н.Энхжаргал, Х.Бямбажаргал, Ц.Загир, Г.Бямбадаваа ( БМҮТ-III, IV) Удирдсан багш: Н.Оргилсайхан Магистр 6

 “РОБОТ ГАР’’ сэдэвт илтгэлээр МХТС-ийн оюутан Б.Цогтбуян, Г.Отгонбаяр (ЭС-IV) Удирдсан багш: Б.Луубаатар Ахлах багш, Магистр

 “БАЯНХОНГОР АЙМГИЙН 6КВ-ЫН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭНИЙ ЭРЧМИЙН АЛДАГДЛЫН СУДАЛГАА’’ сэдэвт илтгэлээр ЭХС-ийн оюутан Б.Гүндэгмаа ( ЦС-IV) Удирдсан багш: Ш.Гантөмөр Доктор (Ph.D), дэд профессор

Байгалийн ухаан, экологийн салбар хуралдаанаас

Тэргүүн байранд: 

“ЭРДМИН” ҮЙЛДВЭРИЙН ЭЛЕКТРОЛИТ УУСМАЛ ДАХЬ ТӨМРИЙН АГУУЛГЫГ БУУРУУЛАХ СУДАЛГАА’’ сэдэвт илтгэлээр ХШУС-ийн оюутан Г.Отгонзаяа (Химийн технологи-IV) Удирдсан багш: А.Доржготов Доктор (Ph.D)

Хоёрдугаар байранд:

“ГОВЬ-АЛТАЙ, ЧАНДМАНЬ ДҮҮРЭГ, НУУРЫН БҮСИЙН МАЙХАНЦАХИР ФОРМАЦЫН ХУВИРМАЛ ЧУЛУУЛГИЙН ПЕТРОЛОГИЙН СУДАЛГАА’’ сэдэвт илтгэлээр ГУУС-ийн оюутан Д.Энхцацрал (Геологи- IV) Удирдсан багш: О.Жавхлан Ахлах багш, Доктор (Ph.D)

Гутгаар байранд:

“СҮҮН ХҮЧЛИЙН БАКТЕРИЙН МОЛЕКУЛ БИОЛОГИЙН СУДАЛГАА’’ сэдэвт илтгэлээр ҮТС-ийн оюутан Х.Энхжаргал, С.Мөнхшүр (ХИБС-IV) Удирдсан багш: Д.Дөлгөөн Ахлах багш, Доктор (Ph.D), профессор, Б.Нандин-Эрдэнэ Сургалтын мастер, Магистр

Нийгмийн ухаан, хүмүүнлэг, дизайны салбар хуралдаанаас

Тэргүүн байранд:

“ВИРТУАЛ РЕАЛИТИЙГ АШИГЛАН ТҮҮХИЙН МЭДЛГЭХ ОЛГОХ ХИЧЭЭЛ”  сэдэвт илтгэлээр ҮТС-ийн оюутан  Б.Тогтохтөр, Б.Хоролсүрэн,  Л.Анхбаяр ( КГД-IV) Удирдсан багш: Б.Мэндсайхан  Магистр

Хоёрдугаар байранд:

“КАЗАК ОЮУТНЫ СУРАЛЦАХ ЧАДВАРЫН ШИНЖИЛГЭЭ” сэдэвт илтгэлээр БУХС-ийн оюутан М.Айбол (ТЗМ- IV) Удирдсан багш: А.Оюунгэрэл Магистр

Гутгаар байранд:

 “МОНГОЛ,  АНГЛИ ХЭЛНИЙ ӨГҮҮЛБЭРИЙН ӨГҮҮЛЭГДЭХҮҮН ГИШҮҮНИЙГ ХАРЬЦУУЛАН СУДЛАХ НЬ” сэдэвт илтгэлээр ГХИ-ийн оюутан Б.Бямбажав (ТМО-IV) Удирдсан багш: С.Бархас /Доктор Ph.D/ нар тус тус шалгарлаа.

Шагналын сан 1-р байранд 500000 төгрөг, 2-р байранд 300000 төгрөг, 3-р байранд 200000 төгрөг, өргөмжлөлөөр тус тус шагналаа. 7

ШУТИС-ийн оюутны “ЭРДМИЙН XVII ЧУУЛГАН” –д “ВААРАН ЭДЛЭЛИЙН ТОХИРОМЖТОЙ НАЙРЛАГА ТОДОРХОЙЛОХ ТЕХНОЛОГИЙН СУДАЛГАА’’ сэдэвт илтгэлээр III байр эзэлсэн (БМТИ III. IV) ангийн  оюутан  Н.Энхжаргал, Х.Бямбажаргал, Ц.Загир, Г.Бямбадаваа, Удирдсан багш Н.Оргилсайхан нартаа сургуулийн Захиргаа, Эрдмийн зөвлөлийн нэрийн өмнөөс талархал дэвшүүлье.

“Эрдмийн чуулган”-д амжилттай оролцсон нийт залуу сулаачиддаа цаашдын Эрдэм шинжилгээ, судалгааны ажилд өндөр амжилт хүсье.

Сургуулийн Захиргаа Эрдмийн Зөвлөл

]]>

https://research.psru.ac.th/image/journal/slot-deposit-dana
https://status-mobile-dev.telematics.toyota.com/link-gacor
http://draco.cs.wpi.edu/snpintool/tmp/uploads/slot-gacor
http://apollonis.frl.auth.gr/slot-gacor
http://rmc.math.tsu.ru/wp-includes/faq-slot-gacor
https://revistadeas.inah.gob.mx/publico/slot-gacor-deposit-pulsa-tanpa-potongan
https://culturas.inah.gob.mx/bocoran-slot-gacor/
https://melkite.org/wp-content/uploads/-/slot-hoki-dan-gacor/