Дархан-Уул аймаг 2017.04.10
ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн I-IV курсийн оюутнуудын дунд“Физикийн шинжлэх ухааныг сурталчлах 7 хоног”-ийн ажил 2017 оны 4 сарын 01-07-ны өдрүүдэд амжилттай болж өндөрлөв.
Физикийн шинжлэх ухааныг сурталчлах, техник технологийн сэтгэлгээг хөгжүүлэх, физикийн хичээлийн стандарт хэрэгжиж байгааг сорьж үзэх зорилгоор “Физик IQ уралдаан”, Физикийн олимпиад, “Физик бидний амьдралд” ЭСЭЭ , “ШУТИС-ийн сургалтанд нанотехнологийг хэрэглэх нь” сэдэвт профессорын семинарыг багш, оюутнуудын дунд явууллаа.“Физик IQ ” сэдэвт уралдаанд 25 , Физикийн олимпиадад 46, “Физик бидний амьдралд” ЭСЭЭ бичих уралдаанд 14 оюутан тус тус оролцож дараах байруудыг эзэллээ. Үүнд:
“Физик IQ ” сэдэвт уралдаанд: I байранд ЦС-ийн I курсийн оюутан Х. Лхагватогтох II байранд БМТИ-ийн II курсийн оюутан Ч. Өсөхбаяр III байранд ЦС-ийн I курсийн оюутан У. Одгэрэл
“Физик бидний амьдралд” сэдэвт ЭСЭЭ бичих уралдаанд:
I байранд ИБҮБИ-ийн I курсийн оюутан Т. Өнөболд
II байранд БИБ-ийн I курсийн оюутан О. Дарханочир
III байранд ИБҮБИ-ийн I курсийн оюутан Г. Номуундалай
Физикийн олимпиадад:
I байранд ЦС-ийн I курсийн оюутан О.Өлзийхутаг
II байранд ЦИ-ийн I курсийн оюутан Б.Билэгжаргал
III байранд ЦИ-ийн I курсийн оюутан Б.Азбаяр
Тусгайбайранд: ЦС-ийн I курсийн оюутан М. Батбаяр
Амжилттай оролцсон нийт багш, оюутнууддаа баяр хүргэж, ажил хөдөлмөр, сурлаганд нь өндөр амжилт хүсье.
Суурь шинжлэх ухааны тэнхим
]]>


