2024-04-29
Chicago 12, Melborne City, USA

ЭЛСЭЛТ ЧУХАЛ ХОЛБООС TEAMS заавар

Online registration Links OCCUPATIONS

МЭДЭЭ онцлох мэдээ

ДаТС-ийн “Нөхөрлөлийн гүүр” буюу “Bridging the gap” төсөл амжилттай хэрэгжлээ.

Залуу үеийнхний нийгмийн харилцааг дэмжих зорилгоор  өнгөрсөн оны 11 сард Улаанбаатар дахь Америкийн нэгдсэн улсын Элчин сайдын яамны Олон нийттэй харилцах албанаас “Нийгэмд үйлчлэх оюутнууд” буюу “Student For Service” төслийн уралдаанд  ШУТИС-ийн Дарханы Технологийн Сургуулийн лицей сургуулийн  сурагчдын баг амжилттай оролцон шалгарсан. Тэдний санаачилсан “Нөхөрлөлийн гүүр” буюу “Bridging the gap” төсөл нь дохионы хэл сурах гар утасны програм бүтээх,  түүнийгээ хэрэглэгчдэд танилцуулахаар зорилго тавин ажилласан.  Төслийн хүрээнд сурагчид 5 төрлийн үйл ажиллагааг зохион байгуулсан. Үүнд:

  • Дохионы хэлний сургалтанд хамрагдах
  • Дохионы хэлний програм бүтээх
  • Судалгаанд оролцсон “Энэрэл” цогцолбор сургуулийн сурагчидтай хамт цагийг хөгжилтэй өнгөрүүлэх
  • Програмын хэрэглээг нийтэд сурталчилах, түгээх
  • Төслийн хаалтын өдөрлөг зэрэг үйл ажиллагаанууд багтана. Эдгээр ажлуудын явцаас товч танилцуулбал:

Програмаа хийхийн тулд сурагчид монгол дохионы хэлний сургалтанд багаараа хамрагдлаа. 1

Дохионы хэлний програмыг бүтээхэд ШУТИС Дарханы Технологийн Сургуулийн КПХ-ын 4-р курсын оюутан Ц. Наранмандах, ШУТИС Мэдээллийн Технологийн Сургуулийн КПХ-ын 4-р курсын оюутан Б. Төртүвшин нар лицейн сурагчидтай хамтран ажиллаж  амжилттай дуусгалаа. 2

Сурагчид сурсан дохионы хэлээ ашиглах, сонсголын болон хөгжлийн бэрхшээлтэй сурагчидтай найз нөхөд болох зорилгоор Энэрэл сургууль  дээр “Fun Day” өдөрлөг зохион байгуулж сурагчид нэгэн өдрийг хамтдаа хөгжилдөж өнгөрөөлөө. Мөн  2017 оны 3-р сарын 14-нөөс 25 ны өдрүүдэд Австри улсад болсон Тусгай Олимпийн Дэлхийн өвлийн наадмаас алт, мөнгөн медаль авчирсан Энэрэл цогцолбор сургуулийн 8-р ангийн сурагч Уянгад баяр хүргэж, дурсгалын зүйл гардууллаа.

4 5

Гар утасны програмаа бусдад түгээх зорилгоор Дархан-Уул аймгийн ерөнхий боловсролын томоохон 5 сургуулийн сурагчдад (Оюуны Ирээдүй Цогцолбор, Од Цогцолбор,  9-р сургууль,  15-р сургууль, Жигүүр цогцолбор сургууль) танилцуулга хийлээ. Сурагчдын  програмын тухай  яриаг бусад сурагчид ихэд анхааралтай хүлээж авч байлаа. 6 7

Төслийн хаалтын өдөрлөгөөр Оюуны Ирээдүй Цогцолбор, Од Цогцолбор,  9-р сургууль,  15-р сургууль, Жигүүр цогцолбор сургуулийн сурагчидын төлөөлөл болон  ДаТС-ийн лицей сургуулийн сурагчид, Энэрэл цогцолбор сургуулийн  найзуудтайгаа хамтран тосон зотон зураг зурж  дурсгал болгон хадгалуулав. 8 9

Төслийн багийн гишүүд ДаТС-ийн лицейн сурагчдыг танилцуулбал: Багийн ахлагч                   Мухтарын Жанар Гишүүд                                Баттулгын Болор Доржпаламын Солонго Баярсайханы Уранзаяа Батмөнхийн Болорчимэг Батсайханы Оюу-Эрдэнэ Анхбаярын Наранмандах Ганзоригийн Анар Атарзолын Намуун Цогтсайханы Амар-Эрдэнэ Төслийн удирдагч          Дамдингийн Чулуунтөмөр Морган Томас

Санхүүжүүлсэн Монгол дахь Америкийн Элчин сайдын яам “Нийгэмд үйлчлэх оюутнууд” тэтгэлэг

Зорьсон зорилгодоо хүрсэн төслийн багийнхандаа баяр хүргэж цаашдын сурлага хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье.

ДаТС-ийн Захиргаа

]]>

https://research.psru.ac.th/image/journal/slot-deposit-dana
https://status-mobile-dev.telematics.toyota.com/link-gacor
http://draco.cs.wpi.edu/snpintool/tmp/uploads/slot-gacor
http://apollonis.frl.auth.gr/slot-gacor
http://rmc.math.tsu.ru/wp-includes/faq-slot-gacor
https://revistadeas.inah.gob.mx/publico/slot-gacor-deposit-pulsa-tanpa-potongan
https://culturas.inah.gob.mx/bocoran-slot-gacor/
https://melkite.org/wp-content/uploads/-/slot-hoki-dan-gacor/