ШУТИС-ийн шилдэг оюутан шалгаруулах журмын дагуу ШУТИС-ийн дүрэм, дотоод журмыг чандлан биелүүлсэн, нийгмийн идэвхи санаачлагатай, сурлагын өндөр амжилт гаргасан шилдэг тэргүүний төгсөгч оюутныг шалгаруулна. Бүрэлдэхүүн сургууль бакалавр, магистр тус бүр хоёр оюутны материалыг ирүүлэх боломжтой.
Бүрдүүлэх бичиг баримтын жагсаалт
- Шилдэг төгсөгч оюутны анкетыг http://202.5.195.20/StudentApp хаягаар бөглөх
- Баталгаажуулсан голч дүнгийн тодорхойлолт
- Сургуулийн дэлгэрэнгүй тодорхойлолт
- Гаргасан амжилтуудыг гэрчлэх бичиг баримтын хуулбар
- Эрдэм шинжилгээний илтгэл, бүтээлийн жагсаалт
- Сургуулийн захиргааны зөвлөлийн хурлын протокол
Материал хүлээн авах хугацаа
Шилдэг төгсөгч оюутны материалыг Оюутны хөгжил, үйлчилгээний алба /ШУТИС-ийн Төв байрны 327 тоот өрөө/-д 2017 оны 06 дугаар сарын 12-ны дотор 17:00 цагаас өмнө ирүүлнэ үү. Холбогдох журмыг http://must.edu.mn/mn/rektoriin-neremjit-tetgeleg/ үзнэ үү.
ОЮУТНЫ ХӨГЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА
]]>