Тус сургуулийн урилгаар ХБНГУ-ын Вупперталийн Их Сургуулийн академич Helga Molleken, доктор, профессор Mars Constapel нар хүрэлцэн ирж 2017 оны 09 сарын 11-15-ны өдрүүдэд ажиллав. Энэ хугацаанд “Global Problems on Waste Water and Drinking Water”, “ Environmental Problems caused by Plastic” сэдвээр оюутан сурагчдад лекц уншиж, профессор багш нарт “Value of Dead Wood in Climate Change”, “Analytic of Microplastic, Perfluorotensidesand Advanced Oxidation Processes” сэдвээр судалгааны ажлын үр дүнгээ танилцууллаа.
Зочин профессоруудыг захирал Ц. Батбаатар хүлээн авч уулзан цаашид хамтран ажиллах талаар санал бодлоо солилцов.
]]>