Зорилго:
Хишигтэнгал ХХК-н Монголдоо үйлдвэрлэдэг гоо сайхны S’Miss брэндээс зохион байгуулж буй эссэ бичлэгийн уралдаан нь залуу эмэгтэйчүүдийн хүсэл тэмүүлэл, мөрөөдөл, зорилгодоо хүрэхэд нь дэмжлэг туслалцаа үзүүлэх туйлын зорилготой тэмцээн юм.
Зохион Байгуулагч: Хишигтэнгал ХХК-н S’Miss гоо сайхны брэнд
Шагналын сан: 1-р байранд шалгарсан оролцогч 5,000,000₮ (таван сая төг) мөнгөн шагнал гардан авна.
Тэмцээний үе шат: нийт 2 шаттай бөгөөд эхний шат нь 2017.09.27-нд албан ёсоор эхэлж 2017.10.13-нд эхний шалгаруулалт дуусна.
Эссэнд тавигдах шаардлага:
- Эссэ нь 700 үгэнд багтсан байна.
- Үг үсгийн утга найруулгын алдаагүй байх
- Arial фонтоор бичигдсэн, хэмжээс нь 12 байна.
- Өөрийн овог нэр, утас, сургууль ангиа дэлгэрэнгүй бичсэн байна.
- S’Miss facebook page-ээс анкет татаж авч, бөглөсөн байна. Цээж зураг заавал наасан байх.
- Хугацаа хоцорсон бүтээлийг хүлээн авахгүй.
- Эссэг 2017.10.13-ний 21:00 цаг хүртэл 4р хорооллын Гурванбилэг Оффис Центр дээр хүлээн авна.
- Эссэний сэдэв : Амжилттай Бүсгүй Гэж Хэнийг Хэлэх вэ?
Тэмцээнд оролцогчдод Тавигдах Шаардлага:
Зөвхөн 21 болон түүнээс дээш насны удахгүй амьдралын их далайд хөл тавих гэж буй эмэгтэй оюутнууд энэ тэмцээнд оролцох эрхтэй.
Шалгаруулалтын журам: Тэмцээнийг нийгэмдээ манлайлагч эмэгтэйчүүдийн төлөөлөлөөс болон манай компанийн удирдлага хамтран шүүж Facebook пэйж дээр нийтэд зарлана.
Лавлах утас:
99119596, 99121949
]]>