АНУ-ын их сургууль, коллежийн элсэлтэнд чиглэсэн “Америкт суралцах 5 алхам” багц зөвлөгөөг өгөх зорилгын хүрээнд ДаТС-ийн лицей сургуулийн сурагчидад зориулан 2017 оны 09 сарын 18ны өдөр хичээлийн II байрны 505 тоотод ДаТС-н лицей сургуулийн сургалтын менежер Д.Чулуунтөмөр, Education USA Боловсролын зөвлөгөөний төвөөс хамтран “АНУ-ын их, дээд сургуульд хэрхэн элсэн суралцах вэ?” сэдэвт лекцийг зохион явууллаа. Тус лекц дараах агуулгын хүрээнд явагдсан болно. Үүнд:
Алхам 1: Өөрийнхөө боломжийг судлах
- Өөрийнхөө зорилгыг тодорхойлох
- Америкийн дээд боловсролын талаар мэдлэгтэй болох
- АНУ-ын магадлан итгэмжлэгдсэн сургуулиудыг хайж судлах сувгийг олж мэдэх
Алхам 2: Суралцах зардлаа төсөвлөх
- Суралцах төсвөө гаргах
- Суралцах зардлаа багасгах арга замуудыг хайх
- Сургалтын тэтгэлэг болон санхүүгийн эх үүсвэрийг хайж судлах
Алхам 3: Өргөдлийн маягт бөглөх
- Өргөдөл мэдүүлэх хугацааг тодорхойлж гаргах
- Өргөдөл мэдүүлэхэд шаардлагатай элсэлтийн шалгалт өгч, бусад материал бүрдүүлэх
- Зорилго тодорхойлсон эссэ бичих
Алхам 4: Оюутны виз мэдүүлэх
- Виз мэдүүлэхэд бүрдүүлэх бичиг баримтуудыг судлах
- Виз мэдүүлэх үе шат
- Ярилцлаганд бэлдэх
Алхам 5: Явахын өмнөх бэлтгэл
- Америкт очсоны дараах орчин, хүлээлтийн талаар судлах
- Боловсролын шинэ орчинд дасах
- Америкийн соёл, шинэ хүрээлэлд өөрийгөө дасгах

