Залуу үеийнхний нийгмийн харилцааг дэмжих зорилгоор өнгөрсөн оны 11 сард Улаанбаатар дахь Америкийн нэгдсэн улсын Элчин сайдын яамны Олон нийттэй харилцах албанаас “Нийгэмд үйлчлэх оюутнууд” буюу “Student For Service” төслийн уралдаанд ШУТИС-ийн Дарханы Технологийн Сургуулийн лицей сургуулийн сурагчдын баг амжилттай оролцон шалгарсан. Тэдний санаачилсан “Нөхөрлөлийн гүүр” буюу “Bridging the gap” төсөл нь дохионы хэл сурах гар утасны програм бүтээх, түүнийгээ хэрэглэгчдэд танилцуулахаар зорилго тавин ажилласан. Уг төсөл нь 2016 оны XI сараас энэ оны VI сар хүртлэх хугацаанд амжилттай хэрэгжүүлж дууссан. 2017 оны 10 сарын 15нд Улаанбаатар дахь Америкийн нэгдсэн улсын Элчин сайдын яамны Олон нийттэй харилцах албаны дарга A.Mark, боловсролын солилцооны хөтөлбөр хариуцсан ажилтан Х.Саруул нар хүрэлцэн ирж “Bridging the gap” төслийн хэрэгжилт, үр дүнг хэлэлцэн цаашид хамтран ажиллах саналыг тавилаа.
Зорьсон зорилгодоо хүрсэн төслийн багийнхандаа баяр хүргэж цаашдын сурлага хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье.
]]>