ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургууль дээр УИХ-ын гишүүн Б. Жавхлангийн санаачлагаар хэрэгжиж буй “ШИНЭ ДАРХАН ХӨТӨЛБӨР”-ийн хүрээнд “Монголын Цахилгаан Холбоо” ХК-тай хамтран “Цахим Дархан” төслийн нээлт 2017.11.15-ны өдөр амжилттай болж өнгөрлөө.
“Цахим Дархан” төслийн нээлтэнд УИХ-ын гишүүн Б.Жавхлан, Засаг дарга С.Насанбат, Монголын Цахилгаан Холбоо ХК-ийн захирал н.Алтан-Очир, албан газрын удирдлагууд уригдан оролцлоо. Төслийн ажил эхэлснээр Дархан сумын 10-16 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн байгууллагууд, айл өрхүүд шилэн кабелиар өндөр хурдны интернетийг авах нөхцөл бүрдэх юм.
]]>